
Өглөө
Бүсгүйчүүд
Залуус
Үдэш


Бяцхан сонсогчиддоо зориулсан ЯАГААД нэвтрүүлгээр хөтлөгч эгчийнхээ заах шинэ дуу шүлгийг сурч, "Үеийн найзын үнэтэй сургамж"-ийг сонсож, бас "Өнөөдрийн шинэ мэдлэг" буланд холбогдож цэцэрлэгтээ сурсан зүйлээ сонсогч багачууддаа хуваалцах боломжтой. Амьтдын ертөнцийн сонин содон адал явдлаас сонсож, онигоо ярьж хөгжилтэй түүх хүүрнэх ЯАГААД хөтөлбөртэйгөө хамт байгаарай. Мэдээж холбогдсон бяцхан сонсогчдоо гарын бэлгээр урамшуулах болно. Өдөр бүр 20:30-21:00 цагийн хооронд "Яагаад"-тай хамт байгаарай.
"ЯАГААД"-ын анд байгаарай.
Яагаад гэвэл, "ЯАГААД" хөтөлбөрөө зөвхөн чамд зориуллаа, бяцхан найз минь!

Та эх орныхоо түүхээ гадарлах вэ? Үндэсний уламжлалт ёс заншлаа хэр мэддэг вэ? Улаанбаатар хотынхоо гудамж талбайг андуурахгүй биз? Хошин, танин мэдэхүйн, түүхийн мэдлэгээ шалгамаар байна уу?
Асуулт хариултын цэнгээнт ӨГЛӨӨ ШОУ нэвтрүүлэг Даваа-Баасан гарагийн өглөө 7.30-8.00 цагт сонсогч танд хүрч байна. Бэлтгэлээ хангаад урагш аа! Нэвтрүүлэгтэй холбоотой санал гомдол, баяр талархал байвал 461212 утсанд... Таны санаа оноо бидний нэвтрүүлгийг чанаржуулж хурцалж өгөх болно.
Асуултанд хариулж шагналаа аваарай.
Хай сайгүй нисэлдэх хэрүүлийн бохир үгс
Хаана ч дураараа авирлах зохисгүй зан араншин
Хүссэн газраа ичгүүр сонжуургүй морь харан зогсох эрс
Хараал тавин уралцах хөөрхий тэр эмс
"Муухай монголчууд" нэвтрүүлгээр хэн нэгний улыг шагайж, сэтгэлд нь юм хийхийг зорьсонгүй. Харин ч монгол хүмүүс бие биеэ хүндэлж, соёлтой ёс суртахуунтай байгаасай гэж зүрхнийхээ гүнээс хүсэж байна.
МУУХАЙ биш САЙХАН Монголчуудын төлөө...
Санал хүсэлтээ
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
хаягаар бидэнд ирүүлээрэй.
Эрхэм саруул МОНГОЛ хүн таны өлмий бат оршиг!
Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар билүүдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ. Өдөр бүр 18:00-19:00 цагийн хооронд сэтгэл юуг тань дэнслэн гэгэлзүүлэх хөг эгшиг мину зээ.
Язгуур урлагийн өмнө мэхийн сөгдмү

Өнөөдрийн зугаагаар маргаашийн зовлонг бүү наймаалцаарай
Шивнээ нэвтрүүлгийн шимтэн сонсогч таньд эрүүл мэнд, сэтгэл зүйн талаас анхан шатны зөвлөгөө өгөх болно. 99861045 таны мессеж илгээх утас.
Даваа гариг бүр 21 цагаас
“Асуулт хариулт”
Сонсогч танд “Аврах цагираг” нэвтрүүлгийн 05 сарын 21-нд явах сэдвийн талаар сонирхуулж байна. Өнгөрсөн долоо хоногт “Итгэгч гэр бүл” гэсэн сэдвээр ярилцсан билээ. Харин энэ долоо хоногт “Асуулт хариулт” маягаар ярилцах болно. Мягмар гаригт 21 цагаас
Дэлгэрэнгүй
“Хүн амийн бодлого”
Сонсогч танд “Аялаагүй бүүвэй” радио цуврал хөтөлбөрийн 05 сарын 22-нд хэлэлцэх сэдвийн талаар сонирхуулж байна. Өнгөрсөн долоо хоногт “Нууц хүүхэд” сэдвээр ярилцсан билээ. Харин энэ удаад “Хүн амийн бодлого” гэсэн сэвдээр ярилцана. Лхагва гарагт 15 цагаас...
"Амьдралын учиг" нэвтрүүлэг нь сонсогч таны амьдралд тохиолдож байгаа олон асуудалд сэтгэл зүйн ухааны үүднээс тайлбарыг өгч, гарах арга замыг олоход тусалдаг билээ. Нэвтрүүлэгт мэргэжлийн сэтгэл зүйчид уригдан, сонсогчын асуултанд шууд хариулж, сэтгэл зүйн боловсролыг олгодог.
“Халуун цай” шууд нэвтрүүлэг эзэгтэй бүсгүй танд долоо хоног бүр хүрч байна.
“Эзэгтэй гэдэг эр хүний хань
Энхрий үрсийн эх
Энэ амьдралын гэрэл гэгээ
Айл гэрийн өнгө үзэмж билээ”
Бямба Ням гараг бүрийн 9.30-12.00 цагт
Дэлгэрэнгүй
“Луувантай бялуу”
“Зүрхний гоёл”-оос өнөөдөр зүрхэндээ гоёлтой бүсгүйчүүд олон төрсөн. Бахархалтай нь эдгээр эмэгтэйчүүд сурсан бүхнээ сонсогч танд зааж байна. “Зүрхний гоёл” нэвтрүүлэгтэй үргэлж хамт байдаг бүсгүй танд луувантай бялуу хийх энгийн аргыг сонсогч Д.Пүрэвсүрэн заах болно. Даваа 12:20 цагаас...
Дэлгэрэнгүй
“Зохимжгүй яриа”
Сонсогч танд “Аюулгүй сонголт” нэвтрүүлгийн 05 сарын 24-нд явах сэдвийн талаар сонирхуулж байна. Өнгөрсөн дугаараараа “Мөрөөдлийн хос” гэсэн сэдвээр ярилцсан билээ. Харин энэ долоо хоногт “Зохимжгүй яриа” гэсэн сэдвээр ярилцана. Баасан гарагт 21 цагаас
ДэлгэрэнгүйГэр бүлдээ хайртай, тэр хайраа тордож, арчилж байх хүсэлтэй нэгэнд...
Дэлгэрэнгүй

If you cannot see the player, you must have a JavaScript enabled browser as well as the latest flash player installed.
Та "PLAY" товчлуурыг дарснаар Гэр Бүлийн Радиогийн шууд эфирийг дэлхийн хаанаас ч сонсох бүрэн боломжтой болох юм.


