Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХНЭЭ

Өнөөдөр 2017 оны 11-р сарын 22-ний өдөр

1932 оны энэ өдөр Вашингтон хотноо FBI буюу Шинжлэх ухааны аргаар Гэмт хэрэг илрүүлэх лаборатори албан ёсоор нээгджээ
1995 оны энэ өдөр “Тоглоомын түүх” кино цацагдаж байжээ
1942 оны энэ өдөр АНУ-ын сэтгүүлч Max Марлин Fitzwater мэндэлжээ. Тэрээр Цагаан ордны хамгийн анхны хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан төдийгүй ерөнхийлөгч Рональд Рейган, Жорж Буш нарын үед зургаан жилийн турш хэвлэлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан түүхтэй юм байна

Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болж байна

Нийслэл хотод өдөрт дунджаар 350-400 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцдог байна. Жолооч нарын санамсар болгоомжгүй байдал, эцэг эхийн хараа хяналт муугаас хүүхдүүд авто машины осолд өртөх нь буурахгүй байна. 2016 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1087 бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 хүүхэд амь насаа алдаж, 1065 хүүхэд гэмтэж бэртжээ.Хүүхдүүдийг замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болгох, урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо, хамгаалах бүсний ач холбогдлын талаар мэдлэг олгох зорилгоор БЗД-ийн 48-р сургуулийн 1г анги анги танхимаа замын хөдөлгөөний дүрмийн кабинет болгон тохижуулжээ. Хүүхдүүдэд багаас нь замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгийг олгосноор аливаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг олж авч байгаа юм. Тус сургуулийн 1-р ангийн сурагчид ногоон гэрэл цагаан шугамаар зам гарах ёстой гэсэн энгийн дүрмийг ягштал мөрддөг болсон байна.

Зөв хооллож хэвшвэл насжилт уртасна

Чихрийн шижин өвчин эрүүлийг хамгаалах салбарын анхаарыг татсан гол асуудлыг нэг болоод байна. Сүүлийн тавин жилд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо дэлхий нийтэд маш хурдацтай өсч байна. Дэлхийн улс орнуудад нийт өвчлөгсдийн тоо жил бүр 10-20 хувиар өсч байна. Чихрийн шижин өвчин нь эрт хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг үхэл өндөртэй өвчин учир нийгмийн талаас их анхаарал шаарддаг. Хараагүй болох бөөрний дутагдлаар нас барах зэргийн ихэнх шалтгаан нь чихрийн шижин байдаг. Энэ өвчнөөр өвдөх гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал буруу хооллолт юм. Эрүүл зөв хооллолтыг амьдралдаа хэвшүүлж чадвал өвдөхгүй байж чадна. Нэгэнт өвдсөн бол хоолны дэглэмийг хэвшүүлж чадвал насжилт уртсана. Чихрийн шижингээр өвдсөн хүмүүс амьтны гаралтай өөх тосоор баялаг хоол идэж болохгүй. Малын өөх тос нь холестрин ихээр агуулдаг учир хялгасан судасны ханыг хатууруулж, чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлүүдийг үүсгэхэд нөлөөлдөг байна. Өөх тосоор баялаг хоолонд хиам, дотор мах, шарсан тахиа, давсалсан загас ордог байна. Мөн тосонд шарсан боорцог, өрөм, шар тос, цагаан тос чихэрлэг бүх зүйлийг хориглодог байна. Мөн бүх төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, жигнэмэг, гурилан боов, жимсны чанамал, хайлмаг, усан үзэм, гадилыг хэрэглэж болохгүй гэнэ.

162704-22052015-1432264403-125582994-nogoo
2396

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш зохион байгуулагддаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс  энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.  Тус аяны хүрээнд доорх тэмдэглэлт өдрүүд тохиодог нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх  төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хүний эрхийн хүрээнд, цогцоор авч үзэх боломжийг бий болгодог. Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн төрөл түгээмэл үйлдэгдсээр байна. 1997 онд энэ аяныг Хүчирхийллийн эсрэг  үндэсний төв анх зохион байгуулсан.  2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд энэ аянд нэгдэж эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа, түншлэл нь аяны 16 хоногийн хугацаанд өрнөөд зогсчихдоггүй, хувь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог өдөөн сэрээж, шинэ санаа, шинэ стратегиар баяжин, шинэ түншлэл, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж,  өмнөх үйл ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжин хөгжүүлж байдаг байна.

Бага насны хүүхдэд эм тарианаас илүү асаргаа чухал

Хүйтний улиралтай холбоотойгоор ханиад томууны дэгдэлт буурахгүй байна. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд ханиад томуугаар хамгийн их өвдөж байна. Хүүхдүүдээ нус нь гоожоод л ирэхээр эцэг эхчүүд сандарч дур мэдэн антибиотек хэрэглэдэг.Юун түрүүн хүүхдийнхээ халууныг хэмжиж үзээд 38 хэмээс дээш халуурч байвал эмийг хэрэглэх ажээ. 37 хэм хүртэл халуурахад эм яаран хэрэглэхгүйгээр спиртээр арчиж бууруулах хэрэгтэй гэнэ. Ихэнх хүмүүс хүүхдийнхээ ханиадыг хурдан эдгээе гэж хүчтэй эм тариаг хэрэглэх нь түгээмэл байдаг байна. Хүүхэд тань ханиад хүрсэн бол цэцэрлэг сургуульд нь аль болох явуулахгүй, гэртээ асарч эмчлэх нь чухал гэнэ.Ингэхдээ  гэрийнхээ темпаратурыг нэг хэмд байлгаж, чийгтэй цэврэлэгээ байнга хийж байх нь чухал ажээ. Мөн шим тэжээл, амин дэмээр баялаг хоол хүнсийг байнга өгч дархлааг нь дэмжиж байх нь чухал юм.

Ангир уургаа хөхсөн хүүхэд халдварт өвчнөөр өвдөхгүй

Ангир уураг нь зүгээр нэг хоол биш, гайхамшигтай амьдрал тэтгэгч юм. Хүүхдийг төрөнгүүт эхний хагас цагт багтаан ангир уургийг нь заавал амлуулах хэрэгтэй. Дөнгөж төрсөн эхийн ангир уургийг гүйцэх тэжээл энэ ертөнцөд байхгүй. Шинэ төрсөн хүүхдэд ангир уургийг нь хөхүүлэх нь олон талын ач холбогдолтой болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон. Эхийн ангир уураг нь хэсэгхэн хугацаанд гараад цаашид шингэрч ердийн хөхний сүү болон хувирдаг. Ангир уургаа хөхсөнөөр нярай хүүхэд асар өндөр дархлааг өөртөө бий болгодог байна. Хүүхэд төрөнгүүт 30-40 минут цовоо сэргэлэн байдаг. Цаашид унтамхай болдог. Хэрэв сэргэлэн цовоо үед нь амжиж ангир уургийг нь шимүүлбэл цаашдаа эрүүл чийрэг биетэй цовоо сэргэлэн хүүхэдтэй болно гэсэн үг юм. Хүүхэд эхтэйгээ төрсөн даруйгаасаа эхлээд л ойрхон байж чадвал эхийнхээ биед буй нян бичил биетнийг төдийчинээ түргэн авч өвчин эсэргүүцэх чадалтай болдог байна. Эхийн сүү юугаар ч орлуулшгүй шимт тэжээл, амьдралыг тэтгэгч юм.

Жирэмсний хяналтандаа эрт ороорой

Та жирэмсэн болсон бол нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу гэхээр жирэмсэн болсноо мэдсэн л бол хяналтдаа яаралтай орох хэрэгтэй. Учир нь хяналтанд эрт орох тусмаа эхийн болоод тээж буй ургийн эрүүл мэндийг сахин хамгаалахад ихээхэн ач тустай юм. Ялангуяа фолийн хүчлийг жирэмсний эхний гурван сард өдөр бүр 800 мл-аар нэг удаа уух ёстой. Энэ нь ургийг мэдрэлийн аливаа гажигаас сэргийлэх хамгийн том алхам юм. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс л бид өөрсөддөө хайртай байж, үр хүүхдээ эрүүл саруул тээж, төрүүлэхийн төлөө хичээх нь чухал юм. Иймд та ээж болох гэж байгаа бол хяналтандаа эрт ороорой.

teen-mothers1
maxresdefault

Дэлхий дээр өдөр бүр 500 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байна

Дэлхий дахинаа зам тээврийн ослын улмаас жилд 1,2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Зам тээврийн осол нь 10-19 насны өсвөр насныхан болон 15-24 насны залуучуудын үхлийн тэргүүлэх шалтгаан болж, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. 2000-2016 онд осол гэмтлийн өвчлөл, нас баралт жил бүр Монгол улсын хүн амын өвчлөлийн 5 дугаарт, нас баралтын 3 дугаарт орсоор байна. Өнгөрсөн оны байдлаар зам тээврийн ослоор 17 мянган хүн гэмтэж, 400 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн замд тээврийн осол гарах нь ихсэж, амь насаа алдаж буй 10 хүн тутмын 7 нь орон нутгийн замд осолдож байна. Орон нутгийн замд зам тээврийн ослоор гэмтэгсдийн 92 хувь нь гэмтэх үедээ хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бага насны хүүхдийг буруу тээвэрлэснээс шалтгаалсан байна. Иймээс зам тээврийн ослын улмаас хохирч, гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөсөө хагацсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн дуу хоолойг хүргэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүний үр дагаварыг таслан зогсоох зорилгоор жил бүр “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр”ийг дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Манай орны хувьд 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жил “Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор тэмдэглэхээр төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний зорилго нь зам тээврийн ослооё урьдчилан сэргийлэх, түүний сөрөг үр дагаварыг багасгахад оршиж байна. Үр дүнд нь замын хөдөлгөөнд оролцогсдын замын аюулгүй байдлын талаарх мэдлэг, хандлага дээшилж, зам тээврийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, мэдээлэл сурталчилгааны ажил идэвхижих юм байна.

Сурагчдын холбоо сургуулийн эргүүлд хяналт тавьдаг

Монголын сурагчдын холбоо, цагдаагийн газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр эргүүлийн ажлыг явуулдаг. Эргүүлийг зохион байгуулснаар сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурчээ. Эцэг эхчүүд сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуулийн ойр орчимд өглөөний 7 цагаас оройн 19 цаг хүртэл ажилладаг.  Эргүүл хийж байгаа эцэг эхчүүдэд тухайн байгууллага нь цалинтай өдрийн чөлөө өгдөг.  Эргүүлд гарч байгаа цэцэг эхчүүдэд Монголын сурагчдын холбоо хяналт мөн  тавьдаг байна. Сургуулийн захиргаа нь бүтэн жилийн эргүүлийн ажлын төлөвлөгөө, хуваарийг гаргана. Ингээд эцэг эхчүүд гаргасан хуваарийн дагуу эргүүлийн ажлаа хийх ажээ. Эргүүлд гарч байгаа хүмүүст сургуулийн нийгмийн ажилтан заавар зөвлөгөөг өгч ажилладаг байна. Сургуулийн орчимд байгаа замаар хүүхдүүдийг аюулгүй зорчуулахад тэд том үүргийг гүйцэтгэж байна. Ингэснээр хүүхдүүд  зам тээврийн осолд өртөх, элдэв гэмт хэрэгт өртөх нь буурч байгаа ажээ.

АНТИБИОТЕКИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ 7 ХОНОГ ӨРНӨЖ БАЙНА

Хүмүүсийн дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүй өөрсдөө дур мэдэн хэрэглэдэг буруу дадал түгээмэл байдаг. Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа огтхон ч биш. Сүүлийн жилүүдэд ялангуяа антибиотекийн хэрэглээ ихэссэн нь мэргэжлийн хүмүүсийн санааг зовоож байна. Ханиадны шинж тэмдэг илэрсэн хэн боловч шууд л эмийн санруу очиж, өөрийн дураар эм худалдан авдаг. Тэгвэл антибиотек нь зөвхөн  нянгаар үүсгэгдсэн өвчний үед л эмчийн зааврын дагуу болгоомжтой хэрэглэдэг нян устгах үйлчилгээтэй бэлдмэл юм. Гадны улс орнуудад   антибиотекийг хэзээ ч эмийн сангаар  худалддаггүй байна. Гэтэл манайд эмийн сан нь бизнес болж орлого ахиухан олж байвал боллоо гэсэн сэтгэлээр ханддаг. Антибиотекийг байнга хэрэглэснээр хүний биед дасал болох сөрөг үр дагавартай юм. Хуруугаа эсгэх төдий ч эмчилгээ авахгүй үрэвсэж, улмаар амь насанд хүрэх аюул бүрддэг гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Иймд эцэг эх та антибиотекийн хэрэглээнээс татгалзаж, хүүхэддээ болон өөрийн биед ямар нэг байдлаар дасал болгохгүй байхыг хичээгээрэй. Мэргэжлийн байгууллагууд нь антибиотекийн хэрэглээг багасгах бодлогыг хэрэгжүүлж, тусгай жорын дагуу олгох талаар удахгүй шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа ажээ.

Авлага барагдуулах аянаар 5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

Монгол улсад нийгмийн даатгал үүсэж хөгжсөний 75 жилийн ой онд тохиож байгаа. БЗД-ийн ЭМНДХ-ээс 75 жилийн ойн хүрээнд авлага барагдуулалтын 3 сарын аяныг өрнүүлээд байна. БЗД-ийн хэмжээнд ажил олгогч 5300 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэдгээрийн 50 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Өртэй аж ахуй нэгжүүдийн ихэнх нь барилга, уул уурхайн компаниуд байна. Аян 9-р сарын 10-аас эхлэн 3 сарын хугацаатай өрнөж байгаа. Аян дуусахад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Одоогийн байдлаар 5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа ажээ. Хэдий 5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн ч эргээд өр үүсээд байгаа юм байна. Авлага барагдуулах аян 12 сарын 10 хүртэл  үргэлжлэх ажээ. Тус хэлтсийнхэн аж ахуй нэгжүүдтэй өр барагдуулах гэрээ байгуулах, уулзалт хийх, акт бичих ажлууд хийгдэж байна. Заасан хугацаандаа өрөө барагдуулж шимтгэлээ төлөхгүй бол зөрчлийн тухай хуулиар торгууль төлөх юм байна. Иймд үлдсэн хугацаанд аж ахуй нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө барагдуулахыг ЭМНДХ-ээс уриалж байна.

20170104093215-156d9468efb84bb5c8a560e4468ca657original
file_101560_0_Baby_Mirror

Хүүхэд бол гэр бүлийн толь

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш болдог. Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог. Хэдийгээр хүүхдийн оюун ухаан, цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл юм. Өнөөгийн эцэг эхчүүдийн нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал гэнэ. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт , ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Гэтэл аав ээж хоёрын харилцаа, хүмүүжил хамтдаа байж хүүхдэдээ нөлөөлдөг байна. Иймд эцэг эхийн харилцаа ямар байгаагаас хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлнө. Хайр дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд аливаад зөөлөн бусдыг хайрлах сэтгэлтэй нэгэн болж төлөвшдөг байна.

Ногоон хүнсийг өдөр тутмын хоолондоо хэрэглэж хэвшээрэй

Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокли юм. Цэцэгт байцаа С,D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2,В6,В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Броклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг. Броклины бас нэг тустай зүйл нь Д витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг бөгөөд эдгээрийн нэгдэл нь Д витаминыг нөхдөг байна. Мөн броклид нүдний хараанд маш сайн нөлөөтэй гэнэ. Бууцайны ач тус их гэнэ. Тухайлбал  нэг аяга бууцай нь А амин дэмийн өдрийн хэрэглээний 56 хувийг, К амин дэмийг 100 хувь хангадаг бөгөөд илчлэг нь ердөө 7 ккал. Судалгаагаар бууцай нь хавдраар өвдөх эрсдлийг буруулдаг болох нь тогтоогджээ. Мөн 2015 онд хийсэн судалгаагаар бууцайг тогтмол хэрэглэснээр цусны даралт бууруулах, зүрх судасны өвчинд тустай болохыг тогтоожээ. Эдгээр ногоон ургамлуудыг боловсруулж хоолондоо буцалгаж хэрэглэхгүйгээр хэрэглэх нь амин дэмээ алдахгүй таны биед хэрэгтэй шим тэжээлийг өгөх болно. Иймд мах гурил өдөр тутамдаа хэрэглэдэг шиг ногоон хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

Өнөөдөр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр

Олон улсын чихрийн шижингийн холбооноос 1991 оноос 11-р сарын 14-ний өдрийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлан тунхаглажээ. 2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг НҮБ-ын ивээл дор тэмдэглэх болжээ. 160 оронд нэг тэрбум гаруй хүнийг хамарч зохион байгуулагддаг байна. Манай улс энэ өдрийг 2003 оноос тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ жил “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин-Эрүүл ирээдүйтэй байх бидний эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий дээр 199 сая эмэгтэй чихрийн шижинтэй өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн насны таван эмэгтэй тутмын 2 нь уг өвчнөөр өвджээ. Ингэснээр эмэгтэйчүүд жирэмсэн үедээ зулбах, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэг байна. Жилд 2,1 сая эмэгтэй чихрийн шижингийн улмаас нас бардаг ажээ. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний ачаар энэхүү өвчнөөс хүн ам урьдчилан сэргийлэх болоод өвчнийхөө явцыг удаашруулах бүрэн боломжтой юм. Чихрийн шижин нь нойр булчирхайнаас ялгардаг инсулин хэмээх цусан дахь сахрын хэмжээг задалж байдаг дааврын ялгарал хангалтгүй байх, аль эсвэл бие махбодь ялгаруулсан инсулинээ зохих ёсоор ашиглаж чадахгүй байгаагаас үүдэлтэй цусан дахь сахрын хэмжээ ихсэх архаг өвчин юм. Манай оронд 1950 оны үед огт бүртгэгдээгүй байсан энэ өвчин хотжилтыг даган тархаж эхэлжээ. 2005 болон 2009 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд нийт хүн амын 60-80 мянган нь чихрийн шижинтэй байх магадлалтай гэнэ. Тэдгээрийн 10 хувь нь эмчийн хяналтанд байдаг байна.

6 настнуудаа ойлгож харилцаарай

Таны хүү эсвэл охин энэ жил сурагч болохуу. Цэцэрлэгийн тоглоомын талбайгааас хичээлийн ширээнд шилжихэд бяцхан багачуудад багагүй бэрхшээлүүд тохиолдоно. Тааваараа амраад тоглож байсан хүүхдүүд сургуулийн сурагч болно. Би юм бичмээргүй байна, гар өвдөж байна, хэцүү байна, гэх зэргээр эцэг эхдээ гомдоллож эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд орно гэдгийг нь ойлгуулж сэтгэл зүйг нь бэлдээгүйгээс хүүхдүүдэд шаналал үүсдэг байна. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд орох сэтгэл зүйг бэлдчихвэл тулгарах асуудлууд болон хүндрэл бага гардаг байна. Хүүхэд тань сургуульдаа ч дуртай явдаг байна. Таны хүүхэд хэрвээ дотогшоо бол хамгийн хэцүү гэнэ. Тэд сургуульд ороод ирэхээр аливааг илэрхийлэхдээ муу байдаг байна. Би өлсөөд байна, бие засмаар байна гэдгээ ч хэлж чаддаггүй байна. Ийм хүүхдүүдийг сургуульд орохоос нь өмнө сэтгэл зүйг нь бэлдэж, ярих чадварыг нь хөгжүүлсэн байх ёстой гэнэ. Бас өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлэх нь чухал гэнэ. Хамгийн чухал зүйл нь хүүхдийг цаашид сурах хүсэл, эрмэлзэл, мэдлэг боловсрол өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэх мэдрэмж 1-2 ангид нь тавигддаг байна. Харин хүүхэд анхнаасаа сурах үйл явц яадаргаатай гэж бодвол эцэг эх хэчнээн гүйж үглэж зодоод ч нэмэргүй. Ийм хүүхэд сурах хүсэлгүй болж хүмүүждэг байна.

suragch
ikWHsaePqE2

Эрүүл мэндийн боловсролыг цэцэрлэгээс эхэлж өгөх ёстой

Ерөнхий боловсролын сургуулиудад Эрүүл мэндийн боловсролын хичээл зааж байсныг 2013 оноос эхлэн зогсоосон. Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг зогсоосонд эцэг эхчүүд тийм ч таатай хүлээж аваагүй. Учир нь хүний хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд. Эрүүл байж гэмээнэ бүх зүйлийг сурч хийж бүтээж чадах билээ. Энэхүү хичээлийг зогсоосноор хүүхдүүдийн эрүүл мэндийн мэдлэг дутмаг болж байгаа юм. Эрүүл мэндийн хичээл орж байсны үр дүнд багш нар намар хүүхдүүдийнхээ шүдийг үзэж, шаардлагатай бол эцэг эхэд нь эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөдөг байсан. Учир нь хорхойтсон шүднээс үүдэн халдварт өвчин дэгдэх аюултай байдаг. Тиймээс ангийнхаа хүүхдүүд, эцэг эхчүүдтэй хамтран ангиараа эрүүл  мэндээ хамгаалж байжээ. Хичээлийг дахин цэцэрлэгийн наснаас нь эхлэн оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Эрүүл мэндийн боловсролын хичээлийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн орж 12-р ангиа төгсөхдөө эрүүл мэндийн цогц мэдлэгтэй болж төгсөх ажээ. Тухайлбал шинээр боловсруулж байгаа сургалтын хөтөлбөрийн агуулга нь хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, өсөлт, хөгжилт, бэлгийн эрүүл мэнд, осол гэмтлээс сэргийлэх, аюулгүй байдал, хорт зуршил, сэтгэц, нийтийн эрүүл мэнд гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа ажээ. Эдгээр сэдвүүдээр цэцэрлэгээс нь 12-р анги дуустал нь орж эрүүл мэндийн цогц мэдлэгийг өгөх юм байна. Одоогоор хөтөлбөрөө боловсруулан ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ. 

Өнөөдөр дэлхий нийтийн нинжин сэтгэлийн өдөр

Талархлын үг, инээмсэглэл, сайхан үйлс бүтээх энэ нь маш хялбар бөгөөд жил бүрийн 11-р сарын 13-нд тэмдэглэдэг нинжин сэтгэлийн өдөр юм. Дэлхийн улс орнуудад энэ баяр бий болоод 10 гаруй жил болж байна. 1998 оны энэ өдөр Токиод дэлхийн сайхан үйлсийн төлөө хөдөлгөөний анхны хуралдаан болжээ. Энэ хөдөлгөөний зорилго нь илүү сайхан сэтгэл гаргаж, ертөнцийг бүрэн дүүрэн ойлгоход байнга шинийг сэдэж, түүнийгээ хэрэгжүүлэхэд орших ажээ. Сайхан сэтгэл хүн бүрт төрөхөөс нь заяасан байдаг байна. Эрдэмтэн Чарльз Дарвин болон түүний үйл хэргийг үргэлжлүүлэгчид сайхан сэтгэл гэдэг бол яг ген шиг, бас хүний чадавх шиг, хүн бүрт заяагдсан байдаг гэжээ. Хэрвээ сайхан сэтгэлийн ген ялах юм бол энэ өдөр асрамжийн хүүхдүүдэд зөөлөн тоглоом өгч, нийтийн тээвэрт хэн нэгний тасалбарыг төлж, урт дараалалд хэн нэгэнд байраа өгч , эцэг эх, хайртай хүндээ чин сэтгэлийн үгтэй захидал илгээж болохнээ. Үл таних хүнд сайхан үг сэтгэлээ харамгүй хэлээрэй. Ер нь сэтгэлээсээ бүх зүйлийг хийж болох юм байна. Сайхан сэтгэлтэй хүмүүс өвдөх нь бага, бас урт насалдаг байна.

Өнөр бүл төв бүрэн шинэчлэгдлээ

Өнөр бүл хүүхдийн төвд 2-18 насны 160 гаруй  бүтэн өнчин, олдмол, хараа хяналтгүй, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, сэтгэцийн өөрчлөлттэй өрхийн хүүхдүүд өсөж, хүмүүжин, сурч хөгжиж, амьдарч байна. Тус төвийн эрхэм зорилго нь хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, оролцоонд тулгуурлан, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, амьдрах ухааны дадал, чадвар эзэмшүүлж, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад оршдог байна. Тус төвийн барилга 1979 онд ашиглалт анд оржээ. Өнгөрсөн жилээс эхлэн иж бүрэн засварыг хийж хүүхдүүдийг гэртээ тав тухтай орчинд амьдарч буй мэдрэмжийг төрүүлэхүйц шинэчилсэн байна. Тухайлбал өмнө нь сургуулийн дотуур байр шиг ор шүүгээтэй, хоолоо нийтийн зааланд иддэг байжээ. Иж бүрэн шинэчилснээр зочны унтлагын өрөөтэй болж, хоолоо өөрсдөө хийж сурах арга барилд суралцаж байна. Мөн өсвөр насны охидод зориулсан тусгай өрөөг тохижуулж өгсөн нь охидод хамгийн их таалагдаж байна. Гадны тусламжаар хүнс эд материал өнөр бүлийн хүүхдүүдэд байнгын ирдэг. Зүгээр ирсэн зүйлийг урж эвдэхээс эхлээд хүүхдүүд гамгүй хэрэглэдэг байжээ. Иймд төв дээрээ дэлгүүр нээж мөнгөөр борлуулж эхэлснээр хүүхдүүд мөнгөний үнэ цэнийг мэдэрч ариг гамтай болжээ. Нэг хүүхэд сард 20 мянган төгрөгийн бараа авах эрхтэй байдаг байна. Ямартай ч өнөр бүлийн хүүхдүүд шинэ тохилог орчиндоо тав тухтай сурч хөгжиж амьдрах боломжтой болжээ.

Сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай

Өвлийн улирал болоход хүмүүсийн сэтгэл санаа өөрчлөгддөг байна. Урин дулаан цагт сэтгэл дүүрэн тэнэгэр байсан хүмүүс хүйтэн боллоо гэхэд сэтгэл зүй нь дагаад хүнд болдог байна. Ийм үед та юу хийхээ мэдэхгүй, дэмий л ажлын бүтээмжээ алдан өдрийг уйтгарлаж өнгөрүүлэх гээд байна  уу. Өвлийн сэтгэл гутрал  гэдэг нь та бидний мэдэх хаврын синдромоос өөр юм. Өөрөөр хэлбэл улирлын чанартай сэтгэл гутрал гэж сэтгэл судлаачид хэлдэг байна. Энэ нь зүгээр нэг гутрахаас илүү ноцтой, сэтгэцийн хүнд өвчний шалтгаан ч болж мэддэг байна. Намрын сүүл үеэс өвөл дуустал та нэг л гунигтай, эмзэг болоод байгаа бол өөрийгөө анхаарах цаг болжээ. Сэтгэл гутрал бол биднийг дотроос нь бага багаар иддэг аюултай зүйл юм. Тиймээс дуртай зүйлээ хийж, өөртөө цаг гаргаж, хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, нарны гэрэлд гарч агаар амьсгалах хэрэгтэй юм.

snow(2)
p1bs79l3kl1vg31jg41eupdvf4291

Өсвөрийн сэргийлэгчид сургагч багш нар боллоо

Сургуулийн ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль бүр дээр өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд ажилладаг. Түүхээс харвал 1961 оноос өсвөрийн сэргийлэгчид ажиллаж эхэлжээ. Цагдан сэргийлэх байгууллагад туслах, олон нийтийн бригад, өсвөрийн сэргийлэгчдийн бүлэг байгуулах, согтууруулагчдыг эрүүлжүүлэх ажил зохиохыг тус тус заасны дагуу өсвөрийн сэргийлэгчдийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэд цагдан сэргийлэх байгууллагад туслах хүчний үүргийг гүйцэтгэж ирсэн байна. Энэхүү залгамж халаа үргэлжилж одоо ч ерөнхий боловсролын сургуулиуд дээр өсвөрийн сэргийлэгчид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас 11 сургуулийн 50 гаруй сурагчдад сургалт явуулж сургагч багш нарыг бэлтгэлээ. Нийгмийн идэвх санаачилгатай, бусдыгаа манлайлсан хүүхдүүд өсвөрийн сэргийлэгчээр сонгогдон ажилладаг байна. Эдгээр хүүхдүүд сургагч багш болж бусад хүүхдүүддээ зааж сургаж ажиллах ажээ. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн орчинд идэвхжүүлж эцэг эхийн төлөөллүүдийг татан оролцуулах нь чухал юм. Мөн Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сургуулийн эргүүл” “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүдийн уялдаа холбоог улам сайжруулах хэрэгтэй юм

Бууцай нь К амин дэмийг 100 хувь хангадаг

Хүний эрүүл энх урт удаан амьдрахын үндэс нь эрүүл зөв хооллолт билээ. Идэвхтэй хөдөлгөөнтэй байж эрүүл зөв хооллолтыг амьдралдаа хэвшүүлбэл агуу мөрөөдлийнхөө эзэн болно. Ингэхийн тулд энгийн зүйлээс л эхэлж болох нээ. Нэг аяга бууцай нь А амин дэмийн өдрийн хэрэглээний 56 хувийг, К амин дэмийг 100 хувь хангадаг бөгөөд илчлэг нь ердөө 7 ккал. Судалгаагаар бууцай нь хавдраар өвдөх эрсдлийг буруулдаг болох нь тогтоогджээ. Мөн 2015 онд хийсэн судалгаагаар бууцайг тогтмол хэрэглэснээр цусны даралт бууруулах, зүрх судасны өвчинд тустай болохыг тогтоожээ. Харин бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг шар лууван нь А амин дэмийн өдрийн хэрэглээг 428 хувь хангадаг байна. Хятад улсын анагаах их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар өдөр бүр лууван хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг 5 хувь бууруулдаг болох нь тогтоогджээ. Мөн тамхи татдаг хүмүүст хийсэн судалгаагаар 7 хоногт нэг удаа лууван хэрэглэдэг хүмүүсийг огт лууван хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад уушгины хавдраар өвчлөх магадлал гурав дахин бага байсан байна. Иймд өдөр тутмын хоол хүнсэндээ эдгээр ногоог байнга хэрэглэж байгаарай

Гэмт хэргээс урьдчилан сэргхийлэх ажилд оюутнууд тусалж байна

Нийслэлийн цагдаагийн газраас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний зорилго нь цагдаагийн албаны тухай хууль, зөрчил шалган мшийдвэрлэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийллэтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор их дээд сургууль, коллежийн оюутнуудад хууль тогтоомжийг сурталчлах, мэдээ мэдээлэл хүргэх, мэдлэг олгох, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа ажээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд СБД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ШУТИС, үйлдвэр урлал политехникийн коллежийн оюутнуудад хууль тогтоомжийг сурталчлах, мэдээ мэдээлэл хүргэх, мэдлэг олгох, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж байна. Гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутнуудын дэмжлэгийг авч, үе тэнгийхэндээ хорт зуршлаас салах, элдэв гэмт хэргээс хол байлгах талаар уриалгыг цахим ертөнцөөр олон нийтэд хүргээд байгаа юм байна. Дараагийн ээлжинд СУИС, ЭМШУИС-ийн оюутнууд хамрагдах ажээ. Цаашид ч бүх сургуулиудын оюутан залуучууд хамрагдаж үйл ажиллагаа үргэлжлэх юм байна.

Нийтийн тээвэрт хүүхдийн эрх зөрчигдөж байна

Нийтийн тээврээр зорчиход иргэдийнхээ амьдралыг тольдож болно гэдэг. Учир нь нийтийн тээврээр нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс үйлчлүүлдэг. Картаар үйлчлүүлж эхэлснээс хойш нийтийн тээвэрт мөнгө хураагчийн  мөнгөө төлөөчээ гэх  чанга дуу гарахаа больсон. Түүнээс биш мөнгө хураагчид загнуулж, хэл амаар доромжлуулан байх тэдгээр бяцхан зорчигч нарт эцэг эх нь л мөнгө өгөхгүй бол хэн ч тэдэнд автобусанд суу гэж мөнгө өгөхгүй.Оюутнуудын автобусны мөнгийг төрөөс өгдөг. Харин сурагчид өдөр бүр сургууль гэр хоёрынхоо хооронд зорчихдоо 400 төгрөг зарцуулан нийтийн тээвэрт орлого оруулдаг. Яагаад эх орны ирээдүй болсон энхрий бяцхан үрсээ нийтийн тээвэрт үнэ төлбөргүй явуулж болохгүй гэдэг талаар Монголын сурагчдын холбоо төр засагт олон удаа санал хүргүүлж байжээ. Монголын сурагчдын холбооноос сурагчдын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зордог болгох талаар улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт оруулахаар санал хүргүүлдэг ч үр дүнд хүрдэггүй байна. Нэг үгээр хэлбэл бяцхан иргэд нийтийн тээвэрт эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байна гэхэд хилсдэхгүй байх.

40ennlhfj4blscdftuhrt7q6m5
2396

Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оноос 27 хувиар буурчээ

Нийслэлийн цагдаагийн газраас Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөрчлийн тухай хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил үйлдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа баривчлах төвд шүүхийн шийдвэрээр баривчлагдсан 70 гаруй хүнд сургалт уулзалт зохион байгуулжээ. Сургалтын үеэр зөрчил үйлдсэн этгээдийн зан үйлд нөлөөлөх гэр бүлдээ хандаж буй харилцааг өөрчлөх зорилгоор баривчлагдсан этгээд бүртэй уулзан санал хүсэлтийг нь хүлээн авсан байна. Мөн 2017 оны эхний 10 сарын байдлаар  гэр бүлийн хүчирхийллийн улмаас 503 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар буурчээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд, 5 хувь нь хүүхэд, 5 хувь нь эрэгтэйчүүд байна. Насны хувьд авч үзвэл 11-17 насны хүүхэд, эрэгтэйчүүд 25-35 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь 30-35 насны залуу гэр бүлүүд байна.

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааны дүн гарлаа

Соёл урлагийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийн 11 дэх удаагийн уралдааныг 4 төрлөөр зарласан бөгөөд уралдаанд Монгол улсын 8 аймаг, нийслэлийн харъяаны 13-70 насны уран бүтээлчид оролцжээ. Драмын жүжгийн төрөлд 23, дуулалт жүжгийн төрөлд 16, бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 20, олон ангит уран сайхны киноны төрөлд 4 нийт 56 зохиол иржээ. БСШУСЯ-ны сайдын тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөлийн гишүүд батлагдсан удирдамж, бүтээлд тавигдах шаардлага зэргийг үндэслэн дараах бүтээлүүдийг шалгаруулжээ. Драмын жүжгийн төрөлд Н.Мандалын “Нууцын эрэлд”,дуулалт жүжгийн төрөлд О.Сундуйгийн “Хонхот гөлчгийн адал явдал” Уран сайхны киноны төрөлд Т.Номин-Эрдэнийн “Кибер сүлжээ” зэрэг бүтээлүүд тэргүүн байр эзэлж шалгарчээ. Шалгарсан бүтээлүүдийг хэвлүүлэх болон цаашид тайз дэлгэцийн бүтээл болгоход соёл урлагийн газраас анхааран ажиллах юм байна.

Төрийн албан хаагчдын эмнэлэг дүүрэг харгалзахгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол улсын засгийн газрын 2016 оны 8-р сарын 31-ний өдрийн тогтоолоор Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлэг нь шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторид үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношлогооны 13 кабинетийг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулжээ. Зургаан хагалгааны өрөөтэйгөөс дөрөв нь вакум өрөөтэй юм байна. Энэ нь өндөр хүчин чадалтай гэсэн үг юм. Тус эмнэлэг нь бүрэн хүчин чадлаар ажиллахдаа жилд дунджаар 7500-8000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр хэвтүүлэн эмчилж, 200-2500 хүнд мэс заслын тусламж үзүүлэх хүчин чадалтай ажээ. Эмнэлгийн нэг онцлог нь урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хот хөдөөгийн бүх хэсэг нэгжүүдэд хүрч ажиллах юм. Байна. Удахгүй хэвтэн эмчлүүлэх тасагаа нээхээр ажиллаж байгаа ажээ.

Авто машиныхаа өвлийн бэлтгэлийг хангаарай

Намрын налгар өдөр үргэлжилж байгаа хэдий ч удахгүй хүйтэрч цас ороод эхэлнэ. Тэгж байгаад автомашиныхаа өвлийн бэлтгэлийг базаана дээ гэж ихэнх жолооч нар хойшлуулдаг. Ингэснээр нэг л өдөр цас орж халтиргаа гулгаа ихсэж осол аваар гаргадаг. Иймд цас орохоос урьтаж автомашиныхаа дугуйг сольж өвлийн бэлтгэлээ хангахыг анхааруулж байна. Өвлийн дугуй нь ерөнхийдөө баллууран зөөлөн хээтэй, үйлдвэрлэсэн он нь аль болох залуу байвал тохиромжтой гэнэ. Бидний ярьдгаар өвөл зуны буюу MS-тэй дугуйг өвөл хэрэглэх нь манай улс шиг хэт хүйтэрдэг, зам нь мөс гулгаа ихтэй эрс тэс уур амьсгальтай оронд эрсдлийг ихэсгэж байдаг байна. Иймд тохирсон өвлийн дугуйгаа автомашиндаа тавьж аюулгүй байдлаа хангаарай.

images
177123-08012016-1452224021-290908536-1

Үндэсний номын сангаар жилдээ 50 мянга гаруй уншигчид үйлчлүүлж байна

Монгол улсад орчин цагийн номын сан үүсч, үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол улсын үндэсний номын сан түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, улсын төв номын сан, Үндэсний номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. 1921 онд Монгол улсад бүх нийтэд үйлчлэх анхны орчин үеийн номын сан үүдээ нээж, 96 жилийн хугацаанд нийтийн болон төрөлжсөн номын сангууд олноороо байгуулагджээ. Өнөөдөр тус номын сангаар жилдээ 50 мянга гаруй хүн үйлчлүүлж байна. Өдөр бүр 300 оюутан залуучууд 30 гаруй эрдэмтэн судлаачид байнгын уншигчид нь болжээ. Үндэсний номын сан нь дөрвөн уншлагын танхимтай. Уншигчид өөрсдийн номоо авчран уншиж судлах танхимыг шинээр нээсэн нь уншигчдын талархлыг хүлээгээд байна. Өдөр бүр уншлагын танхимууд уншигчдаар дүүрэн байгаа нь номонд хайртай хүмүүс их байгааг харуулж байгаа юм. Харин улс орны эдийн засгийн хямралтай холбоотойгоор ном баяжуулалт шинээр худалдан авах номын тоо буурсан гэнэ. Ямартай ч үндэсний номын сангийнхан ард иргэддээ мэдлэг мэдээллийг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

“Ногоон гэрэл -цагаан шугам” амжилттай боллоо

Сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадал хэвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам 2017” тэмцээн амжилттай боллоо. Тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтэс, тасгууд энэ сарын 9-өөс 25-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиуд дээр тэмцээнийг зохион байгууллаа.  БЗД-ийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 гаруй сургууль байдаг.Энэ жилийн тэмцээнд 22 ерөнхий боловсролын сургууль оролцож өрсөлдсөн байна. Дүүргийн аварга шалгаруулах ногоон гэрэл цагаан шугам тэмцээний тэргүүн байранд 111-р сургуулийн “Цагаан шонхор” баг, дэд байранд 79-р сургуулийн “Зохицуулагч” баг  3-р байранд 84-р сургуулийн “Өсвөрийн цагдаа” багууд тус тус эзэлжээ. Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлсэн сургуулиар 48-р сургууль шалгарсан байна. Дүүргээс шалгарсан сургуулиуд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 11-р сарын 4-нд оролцох юм байна.

Өнөөдөр Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад элссэн өдөр

Олон улсын засгийн газар хоорондын хамгийн түгээмэл бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол НҮБ юм. АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10-р сарын 24 нд үүссэн энэхүү байгууллагад эдүгээ түүний дүрмийг хүлээн зөвшөөрч баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 195 улс гишүүнээр нэгдэн ороод байна. НҮБ нь олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, соёл хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэгийг үл харгалзан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхүүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуудан зохицуулах үндсэн зорилгыг өмнөө тавьдаг байна. Үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо мандуулсан дэлхийн олон улсын нэгэн адил Монгол улс энэхүү ололт амжилтаа дэлхий дахинд тунхаглан зарлаж, бусад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон жилийн туршид шаргуу тэмцсэн түүхтэй. Монгол улс НҮБ-д 1961 оны 10-р сарын 27-нд элссэнээр үе үеийн эх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл биелэлээ олжээ. Монгол улс НҮБ-д 101 дэх гишүүнээр элсээд 56 жил болж байна. Энэхүү түүхэн үйл явдал нь манай улс өнгөрсөн 20-р зууны түүхэндээ олсон томоохон амжилтын тод илэрхийлэл билээ. Манай улс өнгөрсөн хагас зуу гаруй жилийн хугацаанд төр засгийн түвшинд дэлхийн 170 гаруй улстай албан ёсны харилцаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна.

Дархлаажуулалтын өдрүүд болж байна

Нийт хүн ам, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын нэг чухал хэсэг нь халдварт өвчнөөс сэргийлэх нийгмийн арга хэмжээ болсон вакцинжуулалт юм. Манай улсад цагаан цэцэг өвчний вакциныг 1923 оноос, сүрьеэгийн эсрэг вакциныг 1946 оноос, халдварт саагийн вакциныг 1965 оноос, улаанбурхан гахай хавдар улаануудын хавсарсан вакциныг 2009 оноос вакцинжуулалтанд хамруулж, Монгол улсын дархлалын үндэсний хөтөлбөр боловсрогдон батлагджээ. Харин дархлаажуулалтын хуулийг 2000 оноос эхлэн мөрдөж эхэлжээ. Халдварт өвчний дахлаажуулалт гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлдэг байна. Та вакцин тариулснаар халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, халдварт өвчний тархалтыг хязгаарлах, товлосон хугацаандаа вакцинаа хийлгэснээр дархлаа тогтох, халдвар авах эрсдлийг бууруулах, халдварт өвчнийг устгах зэрэг хүний эрүүл мэнд төдийгүй нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.

56sie0fkmku0gjuh7pfpacbkn9
b091e016965de82f10569d606071925d_1501429490

Амин дэмээр баялаг хоол хүүхдийн тань оюун ухааныг тэтгэнэ

Бага насны хүүхдэд зориулсан хоол нь шинэ, чанартай, амттай, бас тэжээллэг байх шаардлагатай. Хүүхдээ 6 сар хүрч бор хоолонд нь орж эхэлмэгц ээж аавууд зөвхөн мах гурил л өгдөг. Ингэснээр таны хүүхэд өдөрт авах ёстой шим тэжээлээ авч чадахгүйгээс гадна ухаан орсон үедээ ногоо идэж чадахгүй хүн болно. Иймд хүүхдээ  бор хоолонд орж эхэлсэн цагаас нь эхлэн олон төрлийн агууламжтай амин дэмээр баялаг жимс хүнсний ногоог өгч эхлэх нь чухал юм. Хэдий олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэнэ, төдий чинээ зөв сайн хооллолт болдог байна. Бага насны хүүхдүүдэд сүү хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм. Сүү нь амьтны гаралтай уургийг биедээ шингээснээр уураг давс амин дэмийн гол эх үүсвэр болдог байна. Харин мах болон загас нь уураг, төв мэдрэлийн системийн зөв хөгжилд нэнэ шаардлагатай амин дэм бичил элементийг агуулдаг байна. Загас идсэнээр хүүхэд загасны тосыг жинхэнэ байгалийн хэлбэрээр нь авдаг байна. Тйимээс загасны мах нь хүүхдэд зориулсан долоо хоногийн хоолны цэсэд 2-3 удаа орсон байх ёстой ажээ. Мөн талхыг өдөрт 150 граммаас илүүгүй өгөөрэй. Ялангуяа ой хагастай хүүхдэд 50 гр хар талх идүүлж байх нь чухал гэнэ. Ингэхдээ хүйтний улиралд түлхүү, халуун дулаан үед багавтар өгч байх юм байна.

Урчуудын эвлэлийн 75 жилийн ой энэ онд тохиож байна

Зураач урчуудын нэгдсэн байгууллага нь 1942 онд Улсын уран сайхны хүрээлэнгийн харъяанд “Зураг урлалын газар” нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улмаар 1946 онд “Дүрслэх урлагийн газар “ болон өргөжин зураг баримлын тасагтай болж урлах эрдмийн олон төрлөөр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй юм байна. 1955 оноос анхдугаар их хурлаа хийж “Монголын урчуудын эвлэл” хэмээн шинэчлэн зохион байгуулснаар Монголын урчууд өөрсдийн олон нийтийн байгууллагатай болсон юм. Өнөөдөр тус байгууллагад 600 гаруй зураас уран бүтээлчид гишүүнчлэлтэй байна. Тэд жилдээ томоохон хэмжээний 10 гаруй үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Өнөөдөр Монголын урчуудын эвлэл нь өргөжин дэвшиж, дүрслэх урлагийг өрнүүлэх хөгжүүлэх билиг төгөлдөр зураач урчуудыг нэгтгэн, Монгол улсын соёл урлагийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн олон улсын зураачдын болон гар урлалын байгууллагын гишүүн, төрийн бус мэргэжлийн зохион байгуулагч болон хөгжин дээшилж байна.

1407923708_sssss7355262372015-07-30-16-04[www.urlag.mn]

Сургуулийн эргүүл ажилласнаар үр дүнгээ өгч байна

2011 оноос эхлэн Монголын сурагчдын холбоо, цагдаагийн газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр эргүүлийн ажлыг явуулж эхэлсэн. Эргүүлийг зохион байгуулснаар гарсан томоохон үр дүнгийн нэг нь сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурсан тоо баримт юм. Өмнө нь 4 эргүүл ажилладаг байсан бол энэ жилээс эхлэн 8 эргүүл хоёр ээлжээр ажиллах ажээ. Тухайлбал өглөө 7 цагаас эхлэн 1:30 минут хүртэл эхний ээлж, хоёр дахь ээлж оройн 19 цаг хүртэл ажиллах юм байна. БЗД-ийн 48-р сургуулийн ойролцоо замын хөдөлгөөн ихтэй учраас сургуулийн эргүүлүүд хоёр ээлжээр нийт 16 хүн өдөрт ажиллаж байна. Тэд хэлэхдээ  хүүхдүүдээсээ илүү эцэг эхчүүд замаар гарахдаа хариуцлагагүй байна гэдгийг хэлж байлаа. Сургуулийн захиргаа нь бүтэн жилийн эргүүлийн ажлын төлөвлөгөө, хуваарийг гаргана. Ингээд эцэг эхчүүд гаргасан хуваарийн дагуу эргүүлийн ажлаа хийх ажээ. Эргүүлд гарч байгаа хүмүүст сургуулийн нийгмийн ажилтан заавар зөвлөгөөг өгч ажилладаг байна. Эргүүлд гарч байгаа эцэг эхчүүдэд Монголын сурагчдын холбоо хяналт мөн  тавьдаг байна. Эргүүлээр ажиллах эцэг эхчүүдэд, харъяа байгууллагынх нь зүгээс цалинтай өдрийн чөлөө өгдөг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хуваарьт өдрөө идэвхитэй оролцох хэрэгтэй юм.  Сургуулийн орчимд байгаа замаар хүүхдүүдийг аюулгүй зорчуулахад тэд том үүргийг гүйцэтгэж байна. Ингэснээр хүүхдүүд  зам тээврийн осолд өртөх нь багасчээ.

Ханиад томуунаас сэргийлье

Хүйтний улиралтай холбоотойгоор томуу томуу төст өвчний гаралт ихсэх төлөвтэй байна. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал, гар, эд зүйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг. Бусад хүмүүс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хүрэлцсэний улмаас халдварт өртдөг байна. Халдвар цаашид тархахаас сэргийлж хүн ханиаж найтаах үедээ ам хамраа алчуураар дарах, гараа тогтмол угааж байх хэрэгтэй юм. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаа утаа тоосгүй үед агааржуулалтыг 2 цаг тутамд хийж, цонхоо онгойлгож агаарыг сэлгэж байх нь чухал гэнэ. Энэхүү өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй. Мөн үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар явахгүй байж амны хаалт зүүх хэрэгтэй гэнэ. Хамгийн гол нь дур мэдэн эмчийн зааваргүй антибиотек хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэнэ.

20170817092046-IMG_4662

Хориглосон хүнсийг хүүхдүүд хамгийн их авч байна

Эцэг эхчүүд бидний зайлшгүй анхаарах ёстой атлаа тэр бүр анзаараад байдаггүй асуудлын нэг бол сургууль цэцэрлэгийн цайны газар юм. Магадгүй та хүүхэддээ амттан авч идээрэй гээд хэдэн төгрөг өгдөг байх. Гэхдээ хүүхэд тань тэрхүү мөнгөөр юу авч иддэг бол, сургуулийнх нь ойролцоо ямар хүнс худалдаалдаг бол гэж та бодож үзсэн үү.Сургууль дотор болон сургуулийн ойролцоо худалдаалахад хориотой хүнсэнд шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн, дулааны боловсруулалт орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол хүнсний бүтээгдэхүүн зэрэг хориотой байдаг байна. Мөн чихэрлэг хүнсийг хамгийн ихээр хэрэглэж байна. НЭМҮТ-өөс дээрх бүтээгдэхүүнүүдэд судалгаа хийжээ. Судалгаагаар хориотой хүнсний бүтээгдэхүүнүүд нь сургууль дотор байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авч байсан байна. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна.

75 жилийн ойгоо нийгмийн даатгалын салбарынхан амжилт бүтээлээр угтаж байна

Монгол улсад эрүүл мэнд нийгмийн даатгалын салбар үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойгоо 75 бүтээлч ажлаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа нийгмийн даатгалын салбарынхан энэ өдрүүдэд нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх ажилчин албан хаагчдын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах зорилгоор спортын 6 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна. Нийгмийн даатгалын салбарын 300 гаруй ажилтан албан хаагч оролцож хурд хүчээ сорьж байна. Мөн эрүүл мэнд нийгмийн даатгалын үйл ажиллагаагаа иргэддээ илүү ойртуулж бүтээлч ажлуудыг хийгээд байна. Тухайлбал БЗД-ийн ЭМНДХ ойгоо угтаж үүднээсээ эхлэн үйлчлүүлэгчиддээ ойртсон үйлчилгээг хийжээ. Мөн ойн хүрээнд харилцагч, аж ахуй нэгжүүдэд Монгол улсад мөрдөгдөж байгаа эрүүл мэнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг аяныг цувралаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

20170104093215-156d9468efb84bb5c8a560e4468ca657original

6000 бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалалтад оржээ

Бичил уурхай нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд сөрөг гэхээсээ илүү ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг эерэг үр нөлөө авчирдаг. Тиймээс бичил уурхай бүхий улс орнууд үүнийг эдийн засаг, нийгмийн салбар болгон хөгжүүлэхийн тулд ядуурлыг бууруулах, хуулийн дагуу хувиараа ашигт малтмал олборлогчдын бизнесийн нөхцөлийг сайжруулах, бичил уурхайн тогтвортой байдлыг хангах гэсэн тулгуур асуудлыг бодлогодоо тусган хэрэгжүүлэхийг чухалчилдаг байна. Манай улсад хариуцлагатай бичил уурхай төлөвшүүлэх, улс орны нийгэм эдийн засагт  бичил уурхайгаас үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, олон нийтэд бичил уурхайн талаар эерэг ойлголтыг бий болгоход хувиараа ашигт малтмал олборлогчдын аюулгүй байдал, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн нэгдсэн бүтэц байх нь чухал гэж үзжээ. Ийнхүү 2013 онд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоог байгуулжээ. Тус дээвэр холбоо нь одоогийн байдлаар 67 бичил уурхайн төрийн бус байгууллага, 6000 гаруй гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгаль орчинд хал багатай, хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсын хэмжээнд бичил уурхай эрхлэгч 60000 гаруй хүн байдаг байна. Тэд Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймаг зэрэг газруудад  хувиараа ашигт малтмал олборлон ажиллаж байна. Тэдний зөвхөн 10 хувь нь л холбоондоо нэгдэж эрх ашгаа хамгаалуулж байна.

Өсвөр насныхан гэмт хэрэгт ихээр холбогдож байна

Нийслэл хотод энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс 317 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Шинээр батлагдсан эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш буюу энэ оны 7,8-р сард Нийслэл хотод хүүхэд оролцсон 26 гэмт хэрэг бүртгэгдсэний 20 буюу 77 хувь нь хөнгөн, 6 буюу 33 хувь нь хүнд гэмт хэрэг байна. Нийслэлд 7,8-р сард үйлдэгдсэн гэмт хэргийг авч үзвэл хулгайлах гэмт хэрэг 11, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг 6, дээрэмдсэн хэрэг 5, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бусаар ашиглах гэмт хэрэг 1, залилах хэрэг 1 бүртгэгджээ. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 61,6 хувь нь зөвхөн нийслэлд хотод үйлдэгдсэн байна. Тэднийг насны хувьд авч үзвэл 14-17 насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд хохирсон 418 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,3 хувиар буурсан байна. Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн улмаас 84 хүүхэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 54, бусад гэмт хэргийн улмаас 48 хүүхэд өртжээ. Нийслэлд энэ оны 7,8 сард сургуулийн орчимд 10 гэмт хэрэг үйлдэгдсэний 6 нь ерөнхий боловсролын сургуулийн орчимд, 4 нь их дээд сургуулийн орчимд үйлдэгдсэн байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдээ хаана хэнтэй нөхөрлөж, юу хийж явааг нь мэдэж байх нь чухал байгааг цагдаагийн газраас анхааруулж байна.

Туслах цэс
by