1045
 
 

“ТАМХИГҮЙ АЖЛЫН БАЙР” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Тамхины хэрэглээ дэлхий дахинд жил бүр 6 сая орчим хүний үхлийн гол шалтгаан болж байна. Ийнхүү олон хүний амь насанд хүрч, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Иймээс Орхон аймгийн Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчний анхдагч эрсдэлийн хүчин зүйлсийн нэг тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.  Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нйигмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл хотыг чадавхижуулах төвөөс Тамхидалтын эсрэг хувьсгал компанит ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн салбарынхны дунд өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд ажлын байранд эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх зорилгоор Тамхигүй ажлын байр аяныг өрнүүлж байгаа аж. Аяны хүрээнд “Тамхины Хяналтын Салбар Дундын Хамтын Ажиллагааг Сайжруулах нь” сэдэвт нөлөөллийн уулзалт сургалтыг зохион байгууллаа. Аймгийн Засаг Даргын тамгын газар хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Уулзалтад тамхины хяналтын бодлого эрх зүйн орчин, тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал мөн тамхигүй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх ДЭМБ-ын арга зүй гэх зэрэг сэдвээр мэдээлэл сургалт өгөх юм байна. Халдварт бус өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Р.Энхбатаас тодрууллаа.
Тамхидалын асуудал нийгэм дээр тулгамдсан асуудлын нэг байгаа.Тамхидалтын бууруулахын тулд өнөөдөр нэг хөтөлбөр гаргаад нийт тамхидалтыг бууруулна гэдэг өрөөсгөл. Тэгэхээр юун түрүүнд эхний ээлжид ажлын байран дээр тамхидалт болон дан тамхидалтанд өртөх эрсдэлийг бууруулая, ажлын байрны дотоод орчин болон гадаад орчинд тамхидалтыг бууруулъя гэсэн зорилготой энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Мөн хэрхэн бууруулах вэ гэсэн арга аргачлалыг судалж байгаа бөгөөд дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын үр дүнтэй гэсэн интервэнцүүдийг өнөөдрийн уулзалтан дээрээ танилцуулна.  Мөн тамхины хэрэглээгээ бууруулж чадсан аж ахуй нэгж байгууллагууд  манай Орхон аймагт байгаа юм. За жишээ дурдвал Гаалийн газар тамхидалтаа маш үр дүнтэйгээр бууруулсан туршлага байгаа.Тэгэхээр аль нэгэн байгууллагад байгаа сайн туршлагаа бусад байгууллагууддаа түгээх хамтаараа үр дүнтэй гэсэн интервенцийг салбар дундын хамтын оролцоотойгоор хэрэгжүүлэх гарцыг хайсан уулзалт болж байгаа юм.
Мөн Нөлөөллийн сургалттай холбоотойгоор аймгийн 6 байгууллага дээр судалгаа явуулж нийт 300 гаруй ажилтай албан хаагчид оролцсон бөгөөд үүгннс 41 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн дүн мэдээ гарсан байна. Харин үүний 31 хувь нь өөрийнхөө эрүүл мэндээс гадна бусад хүмүүст сөргөөр нөлөөлж байгаад санаа зовдог тиймээс тамхинаас гарах хүсэлтэй, хэрхэн яаж гарах тал дээр туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан байна.