1045
 
 

ОРХОН АЙМАГТ ХӨНГӨЛТТЭЙ ЭМЭЭР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОРИН ЭМИЙН САН БАЙНА.

Орхон аймагт 58 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмээр үйлчлэх зөвшөөрөлтэй 20 эмийн сайн байдаг байна.
Харин эдгээр эмийн сангуудтай холбоотой иргэдээс үнийн зөрүүтэй байдлын талаарх санал нэлээдгүй ирдэг ажээ. Энэхүү асуудал нь тухайн эмийн сан  эм ханган нийлүүлэх байгууллагаас хэдэн төгрөгөөр эм авсантай холбоотой юм байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмийн хөнгөлөлтийг тооцохдоо тухайн эмийн дээд хязгаарыг тогтоож, эмийн хөнгөлөлтийг бодож гаргадаг ажээ. Тухайлбал  манай аймгийн хувьд зүрх судасны өвчлөл ихэссэн тул иргэдийн хөнгөлөлттэй үнээр авдаг эмийн дийлэнх нь даралтын болоод цус шингэлэх, судас цэвэрлэх эмүүд байдаг ажээ. Мөн цахимаар жор бичилт хийж эхэлснээр системд шинэчлэлт хийгдэж, иргэдэд тулгамддаг байсан асуудлууд багасаж байгаа гэнэ.