1045
 
 

ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ

“Зөвт хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” хэмээн уриалсан Цагдаагийн газрын зурагт хуудас интернетэд байршсан байна. Цахим орчинд худал хуурмаг мэдээлэл ихээр нийтлэгдэх болсон үед “Цахим орчинг зөв болгоё” аян өрнөж байгаа нь цагаа олжээ. Ингээд манай аймагт энэ аян хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар Ховд аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б. Болормаагаас тодрууллаа.
“Цахим орчинг зөв болгоё” аяны хүрээнд Цагдаагийн газар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Цахим орчинд соёлтой хэрэглээг хэрхэн хэвшүүлэх талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан Сэргийлэх Хэлтсээс хийгдсэн контентуудыг цахим орчинд түгээх, зурагны хүрээ оруулах зэрэг ажлыг хийж байна. Мөн сургалт сурталчилгааны ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд Жаргалант сумын Ерөнхий Боловсролын  долоон сургуулийг хамарсан сургалт хийсэн. Бусад сумдын ЕБС-д дээр Цагдаагийн газрын хэсгийн мөрдөгчид энэ арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа.  Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлт харагдаж байна.
Үүнд: 2015онд 83 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг бол 2016онд-136, 2017онд-362 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ оны хагас жилийн байдлаар 279 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь энэ төрлийн хэрэг тасралтгүй өсөж байгаа харуулж байна. ” 

Иргэд өөрийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр илүү суралцах хэрэгтэй. Үл таних нэгний хүсэлтэд хариулахгүй байх, мөн янз бүрийн нийтлэлд шууд итгэж бусдад түгээхгүй байх шаардлагатай. Мөнгө асуусан чатанд хариулахаасаа өмнө тухайн хүнтэйгээ өөр эх сурвалжаар холбогдон шалгаж байж хариулах зэргээр өөрсдийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалаарай хэмээн ярьж байлаа.