1045
 
 

1024 ХҮҮХЭД 16 НАС ХҮРЧ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВНА

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Ховд аймагт 5 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жил Ховд аймгийн 1024 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болсон Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн Лицей ахлах сургуулиудын 70 гаруй сурагчид энэ өдөр Иргэний андгай өргөж Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа. Тэдний хувьд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулах иргэн болж, түүнийгээ батлах Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаадаа баяртай байлаа.