1045
 
 

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН ДАРХАНЫ 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ САРЫН АЯН ЯВУУЛЖЭЭ

Дархан-Уул аймагт 2-6 насны хөгжлийн бэрхшээлтэй 54 хүүхэд байдаг. Долдугаар цэцэрлэг 2016 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсан Тэмүүлэл 1,2 гэсэн бүлгийг нээн ажиллуулжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч О.Энхжаргалаас тодрууллаа.
Манай цэцэрлэг нь тусгай хэрэгцээт боловсрол олгох бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмшихүйн чадварыг хөгжүүлэх тал дээр багагүй ажил хийж байна. Эндээс дурдвал АНУ-ын “ХОЛТ” интернешнел байгууллагатай хамтран хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалт үйл ажиллагааг эхлүүлсэн.
Дараагийн нэг ажил бол “Койка” олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн багш манай цэцэрлэгт ирж ажиллахаар болсон.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр байдаггүй. Энэ ажлыг эхлүүлэхээр Улаанбаатар хотын сувилал ясли 10-р цэцэрлэгтэй хамтран Япон улсын портез сургалтын хөтөлбөрийг туршин судалж байна.

Нийтдээ тус цэцэрлэгт өнөө жил 13 бүлэгт 408 хүүхэд байгаагийн 39 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс дөрөв нь энгийн бүлэгт байдаг. Энэхүү эрхийнхээ өдрөөр хүүхдүүд үе тэнгийн найзуудынхаа бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Тус цэцэрлэг нь сарын аяныхаа хүрээнд дан ганц хүүхдүүд гэлгүй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарыг хамруулсан олон талт ажлыг хийж хамтын уялдаа холбоогоо сайжруулж чадсан байна.