1045
 
 

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭГДЛЭЭ

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээг үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ. Энэхүү төв нь хүчирхийлэлд өртөгсдийг гэр бүлийн хүчирхийллээс дайжин ангижрахад шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг. Бас аюулгүй хамгаалах байранд байрлуулж, эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөөг өгөх ажээ. 2017 онд үндэсний түвшинд хийсэн жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар хүчирхийлэл ихтэй гарсан аймгууд болон тэдгээрийн газар зүйн байршлыг харгалзан нэг цэгийн үйлчилгээг нээжээ. Дархан Уул аймагт 11 дэхь нь юм байна. Тус төв нэг удаадаа найман өрөөнд 24 иргэнийг хүлээн авч нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Шинээр 10 иргэнийг ажлын байраар хангасан юм.