1045
 
 

ШОНХОР БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн тасаг, Улаан загалмайн хороо хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам-2018”  тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн нь хүүхдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь зөв олгох, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах, зорилготой. Сурагчид Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа, Урлагийн тоглолт гэсэн таван төрлөөр авхаалж самбаа, оюун ухаан, хүч чадлаараа өрсөлдлөө. Тус тэмцээний талаар дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжиннямаас тодрууллаа.
Энэхүү тэмцээнд хоёр цогцолбор сургуулийн нийтдээ дөрвөн багийн дөч гаруй сурагчид оролцсон бөгөөд нэгдүгээр байрыг Боловсрол цогцолбор сургуулийн “Шонхор” баг, хоёрдугаар байрыг Гүн Галуутай цогцолбор сургуулийн “Сүлд” багууд эзэллээ. Тэмцээний гол зорилго нь бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн найруулгыг багш, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид таниулах зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээн ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.