1045
 
 

“ӨВЛИЙН ДУГУЙ- ХАЛТИРГАА ГУЛГАА”АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүргийн Замын Цагдаагийн тасгаас “Өвлийн дугуй-Халтиргаа гулгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ арван хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэ талаар Замын цагдаагийн тасгийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Цагдаагийн ахмад Б.Амаржаргалаас тодрууллаа.
Гэр бүлийн радио 104.5-ыг сонсож байгаа сонсогчдодоо энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүргийн Замын Цагдаагийн тасгаас “Өвлийн дугуй, халтиргаа гулгаа” арга хэмжээг эрчимтэй явуулж байна. Жолооч нар маань өвлийн дугуйг тээврийн хэрэгсэлдээ байрлуулж, хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Ингэснээр зам тээврийн осол гарахаас сэргийлэх. Мөн цаашлаад хүний амь нас эрсдэх, эд материалаар хохирох үйлдэл таслан зогсоогдоно. Иргэд, жолооч нартаа дахин сэрэмжлүүлэхэд өвлийн улиралд тохирсон тээврийн хэрэгслийн дугуйг ашиглаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Тус тасгаас үргэлжлүүлэн “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах юм байна.