1045
 
 

АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Булган аймгийн хэмжээнд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарлагдлаа. Тус аян нь “Эерэг болгоё харилцаа хандлага үйлдэл” гэсэн уриан дор явагдаж байна. Энэ талаарх мэдээллийг Булган аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Батчулуунаас тодрууллаа.
Монгол улсын хэмжээнд арван нэгдүгээр сарын 25-аас, арван хоёрдугаар сарын 10 хүртэл “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аяныг зарласан. Булган аймгийн хэмжээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Булган аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Аяны гол зорилго нь хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгийг илэрхийлэхэд оршино. Мөн эрэгтэй албан хаагчид ихтэй байгууллагуудад мэдээлэл  сурталчилгааны ажлууд үе шаттайгаар зохион байгуулах болно.

           Тус аяны хүрээнд “Цагаан туузтан” хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь “Эерэг болгоё” гэсэн тууз болон посторыг барин нэгдэж буйгаа илэрхийлэх юм. Тиймээс хамтдаа тус хөдөлгөөнд нэгдэж харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоцгооё.