1045
 
 

УХААЛАГ ГАР УТСААР ДАМЖУУЛАН АРЬСНЫ ӨВЧИНГ ЭМЧИЛНЭ.

Монгол улсад 2012 оноос эхлэн Анагаах ухааны сургуулийн Арьс судлалын тэнхим, “Хүрээ” ротари клуб хамтран интернет сүлжээгээр дамжуулан арьсны өвчнийг алсын зайнаас оношлон эмчлэх “Ухаалаг гар утас-арьсны өвчний оношилгоо, эмчилгээ”  төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ төсөлд Булган аймгийн 16 сумын Эрүүл мэндийн төвүүд хамрагдахаар боллоо. Төсөлд хамрагдсанаар орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар нарийн мэргэжлийн үзлэг эмчилгээг авах бололцоотой болно. Мөн хөдөө сумын иргэд заавал аймаг хотыг зорих шаардлагагүй сумын эмчдээ оношлуулан эмчлүүлэх боломжтой хэмээн АШУҮИС-ын Арьс судлалын тэнхимийн профессор Б.Хандсүрэн ярилаа.