1045
 
 

16 ХОНОГИЙН АЯН ӨРНӨЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аян өрнөж байна. Аяны хүрээнд иргэд олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилго бүхий “Цагаан туузтны хөдөлгөөн”-ийг зохион байгуулж байна. Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Боловсрол, гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Даваасүрэнгээс тодрууллаа. 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг  жил бүрийн 11-р сарын     25-наас энэ сарын 10-ны өдрүүдэд 16 хоногийн турш зохион байгуулдаг     уламжлалтай. Энэ аянд1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган     байгууллага, хувь хүмүүс  нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг     хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж     байжээ. Манай улсын хувьд 1997 онд “Хүчирхийллийн эсрэг  үндэсний     төв” анх зохион байгуулсан.  Улмаар 2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн     болон төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд аянд нэгдэж     эхэлсэн”
Тус аян хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог нэгтгэж, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж хөгжүүлэхийг зорьдог байгаа. Тиймээс хүчирхийллийг тэвчихгүй байхыг,  нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэх нь нэн чухал юм. Нийгэмд хүчирхийллийг таслан зогсоохын тулд хүн бүр амьдралд болон бусдад хандах хандлагаа эерэг, зөв болгох алхам хийж, хүчээ нэгтгэх нь зүйтэй юм.