1045
 
 

“СҮРЬЕЭГҮЙ ДҮҮРЭГ“ НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд "Сүрьеэгүй дүүрэг" ухуулга, нөлөөллийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уулзалт хэлэлцүүлгийг Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороодын Засаг дарга нар болон холбогдох байгууллагын удирдлагын төлөөлөл нийлсэн 40 гаруй хүн оролцжээ. 
Сургалтаар сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал, хүн амын дунд сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгааны үр дүн, төслийн танилцуулга, шийдвэрлэх арга зам сэдвээр мэдээлэл хүргэлээ. Бас "Сүрьеэгүй дүүрэг" болоход тулгамдаж байгаа асуудал, гарц гаргалгааг оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцсэн юм.