1045
 
 

СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН III ЧУУЛГАН БОЛЛОО

“ХҮҮХДЭЭ СОНСОЖ ХАМТДАА ШИЙДЬЕ” уриан дор “СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт чуулганыг зохион байгууллаа.Чуулганд Ерөнхий боловсролын 20 сургуулийн 140 сурагч, Боловсролын нийгмийн ажилчид, Хүүхдийн элч, Эцэг эхийн төлөөлөл, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагч, судлаач хүүхдүүд зэрэг 16 сумын 230 гаран төлөөлөгч оролцлоо.
Тус чуулган “ Хүүхэд хоорондын харилцаа”, “Багш сурагчийн харилцаа”, Эцэг эхийн оролцоо”, Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын оролцоо-Мини парламент” Ухаалаг утасны зөв хэрэглээ”, Сурагч, ажилтнуудын харилцаа” гэсэн зургаан үндсэн сэдэв дээр тулгуурлан явагдлаа. Сургуулийн орчинд сурагчдад тулгарч буй хүндрэлүүд, тэднийг шийдвэрлэх талаар чуулганд оролцогчид хэлэлцэн зөвлөлджээ. Энэ талаар Дэлхийн зөн Баянхонгор 2 ОНХХ-ийн менежер А.Орхончимэгээс тодрууллаа.
Чуулганаар яригдсан нэгдсэн дүгнэлтийг танилцуулах цаг дээр аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцсон. Салбар хуралдаанаас гарсан хүүхдүүдийн хүсэлт, саналыг, хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан. Аймгийн удирдлагуудын хувьд энэ төлөвлөлтөд орсон хүүхдийн сайн сайхны төлөө, тэдний хөгжил,эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулахуйц ажлуудад өөрсдийн зүгээс шалтгаалах ажлуудыг хийхэд бэлэн байна гэдгээ хэлсэн юм. Мөн өнгөрөгч долоо хоногт болсон Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2019 оныг “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖЛИЙН ЖИЛ” болгон зарласан. Тэгэхээр хүүхдийнхээ эрхийг дээдэлсэн, хүүхдээ сонссон жил болно гэж найдаж байна.
Хүүхдүүдийг оролцоон дээр суурилсан найман өртөө бүхий сургалтыг Аймгийн ГБХЗХГ-аас сургуулиуд дээр салбар зөвлөгөөнүүдийг хийсэн юм. Тус чуулганаас гарсан асуудлыг эрэмбэлж аймгийн Засаг дарга, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Г.Батжаргал-д албан тоотоор хүргүүлэх юм. Дээрх ажлуудын хэрэгжилт биелэлтийг ирэх оны 04-р сард хийх чуулга уулзалтаар дүгнэх юм.