1045
 
 

2019 ОНД ДОЛООН ШИНЭ СУРГУУЛЬ ШИНЭЭР БАРИГДАНА

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Баянхонгор аймгийн боловсролын салбарт томоохон ахиц гарах юм. Баянхонгор аймгийн Баянхонгор сумд 960 сурагч хүлээн авах Номундалай сургууль мөн Баян-Овоо, Өлзийт, Жинст, Баянцагаан, Баянбулаг, сумдын сургуулийг шинээр барихаар төлөвлөж, зардлыг улсын төсөвт суулгажээ. Аймгийн төвд  шинэ суурьшлын бүсэд 650 хүүхдийн зургадугаар сургуулийг шинээр барих юм. Дээрх сургуулиудыг 2019 ондоо багтааж  ашиглалтад оруулах зорилго тавьжээ.