1045
 
 

УУРХАЙЧДЫН ӨЛГИЙ НАЛАЙХЫН ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ТАРААНА

Хариу нэхээгүй хайрын баяр ойртсоор байна. Яг энэ үед зарим нь хэн нэгэнд өгөх бэлгээ бодон догдолж байхад зарим нь дотроо бусдаас авах бэлгээ төсөөлөн нууцхан догдолно... Гэхдээ зул сараар хүн бусдад хэр ихийг өгч байгаадаа гол нь биш, харин түүндээ хэр их хайр шингээн өгч байгаа нь л чухал юм.
 “Гэр бүлийн радио 104.5” “Хүйтэн өвлийг хамтдаа дулаацуулъя” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад олон жилийн турш нийслэлчүүд биднийг халуун илчтэй нүүрсээр хангаж ирсэн Уурхайчдын өлгий нутаг Налайхын хүүхдүүдэд бэлэг тараахаар болсон. 
Радиогийн сонсогчид маань нэгдэж байгаагаас гадна МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, мисс А.Баярцэцэг зэрэг олны танил эрхмүүд нэгдэж эхэллээ. Манай аянд оролцож буй Ж.Алтанцэцэг: “Яагаад ч юм миний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн болохоор Налайхын хүүхдүүдэд бэлэг тараана гэдгийг сонсоод их дотно санагдсан. Хэдийгээр өнөөгийн нийгэмд хар бараан асуудал байгаа ч энэ баяраар хүмүүсийг гэгээлэг зүйлсэд уриалахыг хүсэж байна. Та бүхэн ч гэсэн хүн төрөлхтний үргэлжлэл, гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ сэтгэлийн бэлэг өгөхийг уриалж байна.” гэлээ.
Уг аян 12-р сарын 21 хүртэл үргэлжилнэ. Та энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж хүйтэн өвлийн жаврыг халуун сэтгэлээр дулаацуулахыг хүсвэл 12-р сарын 20-ноос хүртэл Гэр бүлийн радио-гийн байранд “дулаахан” бэлэг авч ирж, бусдад баяр хөөр бэлэглэх боломжтой.