1045
 
 

ЗАЛУУСЫН ГАРААНЫ БИЗНЕС АМЖИЛТТАЙ БАЙНА

Дархан хот өнгөрсөн онд гучин таван залуусыг ажилтай, орлоготой болоход нь тусалж өрхийн үйлдвэрлэлийг нь дэмжжээ. Улсын хэмжээнд 2015 оноос эхлэн залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байдаг. Дархан-Уул аймгийн хувьд 2017 онд 20 төсөл ирснээс 8 төсөлд 16 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин 2018 онд нийт 10 төслийн 13 залуусыг хөтөлбөрт хамруулж 58 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Хөтөлбөрт хамрагдан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сэтгэгдэл:
Намайг Нямхүүгийн Солонго гэдэг. Би 2018 онд оёдлын анги төгссөн. Энэ төслийг төгсөхийн өмнөхөн мэдсэн. Долоон сард нь материалаа бүрдүүлэн өгч 9 сард төсөл минь шалгарч 900,000 төгрөгөөр шулуун оёдлын машин, 800,000 төгрөгөөр хэрээсний машин 125,000 төгрөгөөр индүү үлдсэн мөнгөндөө материалаа авсан. Өмнө нь хүний оёдлын машин дээр ажиллаж орлогын 50 хувийг авдаг байсан. Харин одоо өөрийн гэсэн тоног төхөөрөмж дээрээ сэтгэл дүүрэн ажиллаж байна.
2017 оны 7-р сард өгсөн төсөл маань шалгарсан. Энэхүү төслөөр 3 сая төгрөгийн зээл авсан. Авсан мөнгөөрөө өөрт хэрэгтэй цахилгаан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авсан. Ингэснээрээ цаг хугацааг хэмнэж олон үйлчлүүлэгчид хүрч ажиллах олон давуу талтай.

Сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарах боломж тэр бүр залууст олдоод байдаггүй. Харин  бүлэг хоршоогоор эсвэл ганцаараа төслөө бичиж оролцох боломж залуусын өмнө нээлттэй байна.

1045