1045
 
 

ИРГЭДЭД АНХААРУУЛГА ХҮРГЭЖ БАЙНА

1045

Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн дагуу халамжийн сангаас олгогддог тэтгэвэр тэтгэмж тусламж авдаг иргэдэд анхааруулга мэдээг хүргэж байна. Энэ талаар Дархан Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Б.Чинзоригоос тодрууллаа.
2018 оны 12-р сарын 22-ны дотор тэтгэвэр тэтгэмж, алдар цолтой ахмад, хүндэт донор, цалинтай ээж, жирэмсэн, асаргаатай иргэд харьяа банкнаасаа авах хэрэгтэй. Зарим иргэдийн хувьд хуримтлал үүсгэх зорилгоор олон сар аваагүйгээс болоод он дамнах асуудал гардаг. Энэ тохиолдол төсөвт суугдсан хөрөнгө эргээд татагддаг,татагдсан хөрөнгийг  дахин төсөвт суулгах гэх мэт  олон асуудал гардаг учраас та яаралтай халамжийнхаа мөнгийг авахыг анхааруулж байна.