1045
 
 

ХАМТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД ТУРШЛАГА СУДАЛЛАА

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргатай дүүргийн Засаг дарга 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурсан. Тус хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн Худалдаа, нийтийн хоол ахуй үйлчилгээний 40 жилийн ойн ажлын төлөвлөгөөний дагуу олон ажил арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм.  Худалдаа, нийтийн хоолны салбарт ажиллагсдын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах зорилгоор Эрээн хотын компаниудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо. Дүүргээс 15 аж ахуйн нэгжийн 30 орчим төлөөлөл болсон иргэд тус арга хэмжээнд оролцсон юм. Тодруулбал Эрээн хотын мантуу, дүфү, пүнтүүз, гоймон үйлдвэрлэдэг хүнсний үйлдвэртэй танилцсан байна. Мөн гурвалжин будаанаас гурил үйлдвэрлэж Япон улс руу гаргадаг компаниудын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ.

1045