1045
 
 

БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид худалдаа үйлчилгээний газруудаар ухуулга сурталчилгаа хийж ажиллалаа. Шинэ жилийн баярыг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй перотехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг. Тиймээс аливаа гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн салааны захирагч Д.Болдоос тодрууллаа.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баяр ёслол болж байгааг тохиолдуулан галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг тухайн ААНБ, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг явуулж байна. Баяр ёслолтой холбогдуулан ард иргэддээ анхааруулж хэлэхэд сүлд модны чимэглэлээс болон пийшин, зуух хараа хяналтгүй байдлаас гарах  нөхцөлийг бүрдүүлэхгүй байж, аюулгүй амьдрах нөхцөлөө бүрдүүлж байхыг хүсэж байна.
Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал, перотехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдан авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

1045