1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

Налайх дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан энэ сарын 17-ны өдөр болж өнгөрлөө. Уг хуралдаанаар Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлттэй танилцсан юм. Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулгаас тодрууллаа.
            “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу дунд хугацааны баримт бичигт хоёр жил тутамд нэг удаа хөндлөнгийн хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэдэг. Үүний дагуу Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ дүгнэлтийг хийж хангалттай дүн өгсөн. Хөтөлбөрт тусгагдсаны дагуу хоёр жилийн хугацаанд бид олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хамгийн эхний ажил бол авто замын чиглэлээр томоохон эргэлтийг гаргасан байна. Дүүргийн түүхэнд байгаагүй Налайхын төв замыг дөрвөн эгнээтэй болгосон. Үүний дараа ногоон байгууламжийг сайжруулсан. 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 290 гаруй сая төгрөгийг Дүүргийн Ногоон байгууламжийг сайжруулахад зарцуулсан. Үүний үр дүнд өмнө нь байгаагүй  хэмжээгээр ногоон байгууламж сайжирлаа.”
Налайх дүүрэг 2017, 2018 онд “Иргэдийн оролцоотой – хөгжлийн төлөө” гэсэн уриа дэвшүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлсэн юм. Ингэснээр өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан дүүрэг орон нутгийн бодлогод хувь нэмэр оруулахуйц, бүтээлч ажил санаачлан, иргэддээ хүргэх, тэдний санал бодлыг ажилдаа тусган шинэлэг хэлбэрээр зохион байгуулахыг зорьж ажиллажээ. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг өнгөрсөн 2 жилийн байдлаар хэрэгжилт, үр дүнг тооцож үзэхэд 55,3 хувьтай биелсэн байна.

1045