1045
 
 

500 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Булган аймгийн нийт төрийн албан хаагчдын 63.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Ирэх оны нэгдүгээр сарын дөрөвний өдөр Булган аймгийн Биеийн тамир Спортын ордонд 500 эмэгтэйчүүд чуулах гэж байна. Энэ талаар Булган аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэгээс тодрууллаа.
Булган аймгийн хэмжээнд “Жендрийн эрх тэгш байдлыг хангах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалт “Эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо” гэсэн нэрэн дор явагдана.  Гол зорилго нь төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайлал болон нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах юм.
            Уулзалтаар мэргэжлийн лектор, багш нар  итгэл тавих ба салбарын шилдэг эмэгтэйчүүдийг урамшуулан шагнах юм. Мөн чуулганаар санал асуулга явуулж цаашид хэрэгжүүлэх бодлого, ажлуудаа тодорхойлох аж.

1045