1045
 
 

ИРЭХ ОНЫ АВТО ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТӨЛӨВЛӨГДЛӨӨ

1045

Булган аймаг энэ онд замын сангийн 391.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын нийт  81,4 хувийг нь аймаг байгуулагдсаны 80 жилийн авто замын засвар, зогсоолын талбай байгуулахад зарцуулсан юм.
            Харин ирэх 2019 онд аймгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтад 312.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүний 56 хувийг нь орон нутгийн чанартай авто замын засвар, арчлалтад зориулах аж.
           Мөн байгалийн гамшгийн үеийн авто зам, замын байгууламжийн засвар, Булган сумын авто зам засвар, зам тээврийн хяналтын төвийн зардал зэрэг төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр болсон байна.