1045
 
 

УБ ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫГ ҮЗҮҮЛДЭГ САМБАРУУД “EGG2” ТӨХӨӨРӨМЖӨӨС ЗӨРҮҮТЭЙ БАЙНА

1045

Өглөө ажил дээрээ ирээд www.agaar.mn рүү ортол 100 айл орчимд агаар цэвэр байна гэж заасан байхыг хараад бага зэрэг гайхав. Манай ажил 100 айлд байдаг юм л даа. Энд яавч агаар цэвэрхэн байх учиргүй. Машин дотор явж байхад хүртэл угаарын үнэр үнэртэнэ... цонхоор харахад үзэгдэх орчин сав саарал...
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв /MCIJ/ “Breathe Mongolia” ТББ-тай хамтран #UBAir агаарын бохирдлын талаарх бодит дата, мэдээллийг хүргэж байгаа аж. MCIJ-ийн мэдээлснээр өчигдрийн байдлаар Баянхошуунд 17:30 цагт агаарын чанар “хэвийн” гэж www.agaar.mn зааж байжээ. Тэгвэл яг түүнтэй зэрэгцэн тэндэхийн агаарын чанарын хяналтын харуулын хэмжигч багажны дэргэд “Egg2” төхөөрөмжөөр хэмжсэн байна.
Гэтэл агаар дахь PM 2.5 -ийн үзүүлэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс 15 дахин их байна. Нэг цагийн дараа буюу 18:30 цагт www.agaar.mn мэдээллээ шинэчлэхтэй зэрэгцээд Баянхошууны автобусны эцсийн буудал дээр хэмжилт хийхэд агаарын чанарын индекс 500 буюу хамгийн дээд хэмжээнд зааж байна. PM 2.5 -ийн үзүүлэлт 791 гэж заав. Харин  www.agaar.mn мэдээлэхдээ агаарын чанарын индекс 159 буюу бага бохирдолтой, PM 2.5 -ийн үзүүлэлтийг 164 гэж мэдээллээ.
“Egg2” төхөөрөмж нь дэлхий дээрх хамгийн ухаалаг агаарын чанар хэмжигчийн нэг юм. “Egg2” нь төхөөрөмж рүү нэвтэрч байгаа тоосонцрыг нэг бүрчлэн тоолохын тулд  лазераар суурилсан гэрлийн цацрагийг ашигладаг бөгөөд хэмжилтэд үндэслэн PM 2.5 хэмжээг тооцоолно. Энэ нь маш хурдан хэмжилт хийх боломжийг олгодог бөгөөд өндөр нарийвчлалын заалт 0.1 секунд тутамд тооцоологддог байна.
Үүнээс үзэхэд Баянхошуунд хэмжилт хийхэд хоёр зүйл ажиглагджээ. Агаарын чанар хэмждэг багаж төхөөрөмж нь харьцангуй айл өрхөөс хол, утаа багатай, салхины урсгал жалга дагаж орж ирэхээр газар байршдаг ажээ.