1045
 
 

СЭТГЭЛ ШИНГЭСЭН БЭЛЭГ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ

Хүнд хайрын таван хэл байдгийн нэг нь “бэлэг” билээ. Зарим хүн бусдаас бэлэг авах үед хайрыг мэдэрдэг. Тэр бэлэг нь хэр үнэтэй, том эсвэл жижиг байх нь хамаагүй гагцхүү бэлэг авна гэдэг нь л хүнийг аз жаргалтай болгодог. Тэгвэл бидний өөр хоорондоо солилцдог тэрхүү бэлгийн утга учир үнэ цэнэ нь юу юм болов оо?
“Focus on The Family” ТББ-ын сэтгэл зүйл Н.Рэнжмаа “Бэлэг гэдэг ойлголт маш өргөн цар хүрээтэй. Үүнийг зөвхөн мөнгө, материаллаг зүйлээр хэмжих боломжгүй. Бэлгийн сайхан нь өгч байгаа болон авч байгаа аль аль хүндээ аз жаргал мэдрүүлдэг. Бэлэг сонгоход их утга учир бий. Тухайлбал эцэг эхчүүд тухайн хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, хөгжилд нь таарсан бэлэг сонгох хэрэгтэй. Видео тоглоом, гар утас гэхээс илүү гараар хүртэж хүлээж авах бэлэг байвал бэлэг өгөх нь хүүхдийн тархины хөгжилд тустай.” гэв.
Бэлэг бусдад өгөхөөс гадна өгч байгаа үедээ бусдад талархаж хүлээж авах хэрэгтэй. Үнэндээ танд өгөхгүй ч байж болох байсан шүү дээ. Тиймээс та бусдаас бэлэг авахдаа талархалтай зүрх сэтгэлээр хүлээн аваарай. Түүнчлэн хэн нэгэнд бэлэг өөрийнхөө өгөхийг хүссэн биш тухайн хүний хүсэж буй бэлгийг сонгох нь илүү үнэ цэнэтэй.
1045