1045
 
 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН АСРАН ХАМГААЛАГЧИЙН НИЙГМИЙН АСУУДАЛ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд эрх зүй болон бодлогын хомстол, сөрөг хандлага, хангалтгүй үйлчилгээ, хүртээмжгүй орчин зэрэг янз бүрийн саад бэрхшээл тулгарч байдаг. Гэхдээ өнөөг хүртэл манай улсад энэ талын судалгаа судлагдсан байдал дутмаг, бодитой, баталгаатай, тоо баримт байхгүй билээ.
Судлаач Б.Төмөрчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн талаар судалгаа хийжээ. Ингэхдээ Хан-Уул дүүрэг, Архангай аймгийн 626 иргэний мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсэн аж.
Тэрээр судалгааны үр дүнгийн талаар ярихдаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч байгаа хүмүүсийн дийлэнх нь буюу 89,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан. Ихэнх нь ээжүүд байсан бол 4,6%-т хамаатан садан багтаж байлаа. Бүр нарийвчилбал тэдгээрээс 22,%-ыг өрх толгойлсон ээжүүд багтаж байгаа юм. Хэдийгээр энэ нь тийм их тоо биш боловч улс эх орны хэмжээнд харьцуулж үзэхэд том тоо гэж хэлж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 28.8-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт тэтгэлэг төлнө.” гэж заасан байдаг. Яг бодит амьдрал дээр энэ хууль хэрэгждэггүй.” гэлээ.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 38% нь ядуу гэсэн үзүүлэлт гарчээ. Цаашид тэдэнд зөвхөн халамжийн мөнгө өгөхөөс илүү сэргээн засах үйлчилгээнд хамруулах хэрэгтэйг сануулсан юм. Мөн эцэг эх, асран хамгаалагчдыг нь нийгмийн харилцаанд оруулах нь чухал аж.