1045
 
 

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ХИЙГДЭНЭ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу бидний хэлж заншсанаар НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд буцаан олгох ёстой. Үүний дагуу Татварын ерөнхий газар болон холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ тухай Дархан Уул аймгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Х.Оюунцэцэгээс тодрууллаа.   
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд иргэд маш идэвхтэй бүртгүүлж 2018 оны буцаан олголтоо авахаар болсон. Журмын дагуу 2019 оны 1-р сарын 8 ны дотор 2018 оныхоо баримтыг бүрэн зөв бүртгүүлсэн байх шаардлагатай. Мөн та банкны мэдээлэл болон хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулах хэрэгтэй. Данс хаагдсан юм уу нэр дансны дугаар зөрүүтэй бол буцаан олголт хийгдэхгүй.
Энэхүү систем анх 2017 онд хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилд 1 хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт  авч байжээ. Харин 2019 онд 1 хүнд дунджаар 159 мянган төгрөг олгогдох урьдчилсан тооцоо хийгдсэн байна. Иргэд баримтаа бүртгүүлэхэд зарим тохиолдолд аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн шалтгаан гарч ирдэг. Энэ нь  дараах хэд хэдэн зүйлээс үүдэлтэй юм байна.
Аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн төлөвт яагаад ороод байна вэ? гэвэл аж ахуйн нэгж байгууллага нь илгээгээгүй байж болно. Мөн бүртгүүлсэн иргэн сугалааны үсгийг зөрүүтэй хийсэн, дугаарыг буруу хийсэн тохиолдолд ийм асуудал үүснэ. Ийм тохиолдолд та баримтаа дахин зөв бүртгүүлэх ёстой.
2018 онд Монгол улсын хэмжээнд нийтдээ 362 сая гаруй баримт хэвлэгдэн 238 сая баримт баталгаажжээ.