1045
 
 

2018 ОНЫ ЭРҮҮЛ ӨРХ, ЭРҮҮЛ ИРГЭН ТОДОРЛОО

Дархан сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Эрүүл мэндийг дэмжигч өрх, иргэн 6 сарын аяныг өнгөрсөн хугацаанд явуулжээ. Аяны хүрээнд хүн амд эрүүл дадал олгох зан үйлийн төлөвшүүлэх сургалтыг явуулах 60 сургагч багш бэлтгэсэн байна. Сургагч багш нар 1-18 багуудтай хамтран хүн амд Эрүүл өрх, эрүүл иргэн сургалт, өдөрлөгүүд зохион байгуулжээ. Ингээд нийт 8413 өрхийн 22418 иргэнийг хамруулжээ. Өрх сумын эрүүл мэндийн төвүүд харьяа айл өрхүүдээр эрүүл өрх, эрүүл иргэн мэдээлэл сурталчилгааг зохион байгуулж ажилласан байна. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны хурал дээр 3 өрхийг Эрүүл мэндийг дэмжигч өрхөөр, 3 иргэнийг Эрүүл мэндийг дэмжигч иргэнээр тус тус шалгаруулан шагнаж урамшууллаа.