1045
 
 

ДЭД ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ДҮГНЭЛЭЭ

Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өнгөрсөн онд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Үүний хүрээнд ГХУСАЗСЗ-өөс зөвлөлийн ажил арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд: Нэгдүгээр  хорооны ИНХ-ын дарга бөгөөд ГХУСАЗДЗ-ийн дарга Х.Оргодол, Тавдугаар хорооны хамтарсан багийн дарга бөгөөд Засаг дарга Б.Мөнх-Учрал нар шагнагдсан байна. Мөн ГХУСАЗСЗ-өөс Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч нарт  иж бүрэн компьютер, гурван үйлдэлт өнгөт принтер согтуурал шалгагч тандагч багаж зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.