1045
 
 

“АЧААНЫ МАШИН-ХУЧЛАГА” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас “Ачааны машин-Хучлага” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм.Энэ талаар Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ахлах дэслэгч Н.Ариунболдоос тодрууллаа.
Юуны өмнө эрхэм сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонсогч танд мэдээллийг хүргэе. Арга хэмжээний хүрээнд Багануур хувьцаат компаниас нүүрс тээвэрлэж байгаа ачааны автомашинуудын хучлага, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт хийх зорилготойгоор энэхүү арга хэмжээ явагдаж байна. Арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан нь том оврын ачааны машины бүрэн бүтэн байдал байхгүй, нэмэгдэл гэрэлтүүлэг тавьснаас болж бусад оролцогч нарт аюултай байдлыг үүсгэж байна. Мөн хучлагагүйн улмаас зам бохирдуулах, ард иргэдийн тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээх цаашлаад зам тээврийн осол гэмтэл гарах шалтгаан нөхцөл болж байна гэсэн үүднээс тус арга хэмжээг зохион байгуулж байна.
Халтиргаа гулгааны үе эхэлж байгаатай холбогдуулан хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцох. Мөн шөнийн цагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил таслан зогсоогдохгүй байгаа  тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн тасгаас анхааруулж