1045
 
 

ЦЭРГИЙН БҮРТГЭЛД ХАМРАГДААГҮЙ ТОХИОЛДОЛД ТОРГУУЛ НООГДУУЛНА

Налайх дүүргийн хэмжээнд Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын Байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Энэ талаар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхбатаас тодрууллаа.
“Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажил зохион байгуулагдаж байна. Цэргийн албаны тухай хуульд цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна. Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ. Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Мөн цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 100 нэгж буюу 100000 төгрөгөөр торгох хуулийн заалттай. Тиймээс иргэдийг идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна.
Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах юм.