1045
 
 

ДОЛООН ХОРООДЫН ДУНД БУУХИА ТЭМЦЭЭН БОЛЛОО

Иргэдийг спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцох боломжоор ханган ажиллаж буй Налайх дүүргийн долоон хороодын Засаг дарга нар болон ажилтан, албан хаагчдын дунд ажлын алжаал тайлах буухиа тэмцээнийг  Биеийн Тамир Спортын Хорооноос зохион байгууллаа. Иргэдэд нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, халдварт бус ѳвчлѳлѳѳс урьдчилан сэргийлэх, спортоор хичээллэх, тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангахын тулд спортын материаллаг бааз маш чухал. Тиймээс Биеийн Тамирын Спортын хороо туслалцаа үзүүлж Сагсан бѳмбѳг, волейболын бѳмбѳг, хѳл бѳмбѳг, олс, дартс, бадминтоны цохиур, шатлл зэргийг хороо тус бүрт гардууллаа.