1045
 
 

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА, ӨРХ, ИРГЭД”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Булган аймгийн Эрүүл мэндийн газар, 2018 оны Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, Эрүүл ажлын байр, Эрүүл мэндийг дээдлэгч өрх болон иргэнийг шалгарууллаа. “Эрхэм баялаг эрүүл мэнд” гэдэг. Аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэр бүл, иргэнийг шалгаруулсан байна. “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс, Орхон сумын Эрүүл мэндийн төв, “Эрүүл ажлын байр”-аар Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын “Гацуурхан” цэцэрлэг, Сэлэнгэ сумын “Ундраа” цэцэрлэг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус шалгарчээ. Харин “Эрүүл мэндийг дээдлэгч” өрхөөр Сэлэнгэ сумын иргэн Ц.Пүрэвсүрэн, Булган сумын М.Амгалан, Б.Оюунцэцэг, Ж.Мөнх-Очир нарын өрх, “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Д.Нарантуяа, Д.Доржпагам, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат нарыг шалгарууллаа.
Эрүүл мэндийг дэмжигч иргэн болсон Д.Нарантуяагаас энэ талаар тодрууллаа. 
Сайн байн уу? Би Булган сумын зургадугаар багийн иргэн Нарантуяа байна. Эрүүл мэндийн газраас шалгаруулсан эрүүл мэндийг дэмжигч иргэн болсондоо баяртай байна. Миний бие улс орон даяар зарласан 00-оо өөрчлөх аянд нэгдсэн. Үүний үр дүнд ариун цэврийн байгууламжаа орон сууцны хэлбэрээр өөрчлөн шинэчилсэн. Хураагуур танкандаа бохироо хуримтлуулаад соруулах технологиор гэр хороололд шийдэж чадсан. Ингэж хийсэн нь хөрс болон усны судлыг бохирдуулахгүй байх ач холбогдолтой. Иргэн та гэр бүл хашаа хороогоо эрүүл байлгахын тулд ариун цэврийн байгууламжаа заавал өөрчлөөрэй.