1045
 
 

ХОГ ХАЯГДАЛГҮЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Та өглөө бүр гэрээсээ уут дүүрэн хог гаргаж хаяхдаа юу боддог вэ? Хэрэв тэр их хогийг хаяхдаа бас орцны үүдэнд овоолсон хогийг хараад таны сэтгэл бага ч гэсэн сэтгэл өвддөг бол энэ мэдээллийг уншаарай.
Брайт Монголиа ТББ-ын гишүүн Б.Мөнгөнзаяа “Zero waste” буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягийн талаар хувийн туршлагаа хуваалцлаа.  Тэрээр сүүлийн 2 жил энэ сэдвийг судалж, өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөхөөр хичээж яваа нэгэн юм. Түүний бусдад хуваалцсан зөвлөгөөг хүргэе!
Хог хаягдалгүй амьдралын хэв шинж нь маш олон давуу талуудтай 
- Эдийн засагт маш их хэмнэлттэй
Бид долоо хоногт дор хаяж 1-2 удаа дэлгүүр орохдоо 120-250 төгрөгөөр гялгар уут худалдан авдаг авдаг гэж бодоход 240-500 төгрөгийг сараар бодоход 960-1000 төгрөг болж байгаа юм. Үүнийг жилээр бодвол 11,520-12,000 төгрөг болно. Үүний оронд даавуун тор худалдан авахад тэр мөнгөө хэд дахин багасгахаас гадна хогийн цэг дээрх хог багасна.
- Энэ таны бодсоноос ч илүү хялбар
Үнэндээ бодоод л, хараад л, уншаад л байхаар хэцүү санагдах ч яг шийдээд хийж үзэхээр их энгийн шүү. 
- Илүү эрүүл болно 
Энэ хэв маяг таны гэрээс хорт бодис ялгаруулдаг химийн нэгдлүүдтэй хуванцар сав баглаа боодлыг байхгүй болгоно.
- Орчин тойрныхондоо гайхагдаж, тэд нарыг ч гэсэн уруу тат !
Нэг хүн хог хаягдалгүй амьдралтай боллоо гээд бид улсаа хог хаягдлаас салгана гэдэг юу л бол. Тэгэхээр гэр бүл, хамт олон, нийгэмдээ нөлөөлж энэ их барагдахгүй хогийг үгүй хийцгээе!