1045
 
 

ҮГ БҮХЭН ИД ШИДТЭЙ

Ц.Энх-Орчлон цахим орчинд блог хөтлөөд 7 жил болж байгаа аж. Түүний блог “9-р сарын бороо” нэртэй, цаанаа нэг л содон санагддаг юм. Аливаа зүйлийг эхлүүлэх амархан ч цааш үргэлжлүүлэн авч явна гэдэг хэцүү. Харин блоггер бүсгүйн маань хувьд олон жил тууштай блог бичээд зогсохгүй www.goolingoo.mn сайтад сэтгүүлчээр ажилладаг.
Үг бүхэн ид шидтэй. Үгийн хүчээр өөрийн төдийгүй бусдын амьдралыг гэрэлтүүлэн яваа түүнээс блог хөтөлснөөр ямар давуу талуудтай вэ гэж асуухад:
“Бичиж, найруулах чадвар сайжирдаг
Өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлж сурна
Цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай болно. Нэг ёсондоо блог яг л гэр гэсэн үг.” гэлээ
Мөн үргэлжлүүлэн ярихад “Би блогтоо ихэвчлэн номын тэмдэглэл, аяллын тэмдэглэл, бичих болон унших дадаl зуршлын талаар зөвлөгөө бичдэг. Мөн долоо хоног бүрийн төгсгөлд өөрийн үзэж харсан, туршсан зүйлсээ бусдад хуваалцаг. Жишээ нь би нэг долоо хоногт сайн дурын ажил хийсэн, шинэ блогтоо болсон, уншсан номын тэмдэглэл, уулзсан хүмүүсийнхээ талаар бичсэн.” гэсэн юм.
Амьдрал дээр олон хүн блог хөтлөх гэхээр цаг гарахгүй байна, амжихгүй байна гэдэг. Яг үнэндээ завгүй байгаадаа биш тэр зүйлд цаг гаргахгүй байгаад гол асуудал оршдог билээ. Тиймээс танд өөрийн гэсэн ертөнцөө бусдад хуваалцах хүсэл байвал зориглоод эхлээрэй. Амжилт хүсье!