1045
 
 

104.5 РАДИО УЛСЫН ХЭМЖЭЭНД 11 САЛБАРТАЙ

Уншигч та Эрдэнэт хотод байвал 104.0 долгион дээр радиогоо тааруулаарай. Хэрэв танд радио байхгүй бол www.1045.mn сайтаар нэвтрэх эсвэл гар утсан дээрээ радиогийн апплекейшн татаж сонсох боломжтой.
Гэр бүлийн радио үндэсний хэмжээнд сонсогч бүрт дуу хоолойгоо түгээхийг эрмэлзэж ирсэн. Одоогоор манай радио орон нутагт 11 салбартай үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэгэн төлөөлөл нь их бүтээн байгуулалтын хот Эрдэнэт салбар бөгөөд танд Эрдэнэт гэр бүлийн радиогийн хөтлөгч Б.Бүжинлхамын яриаг хүргэе.
“Эрдэнэт хотод 3 радио, 11 телевиз үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа Гэр бүлийн радиогийн онцлог нь “Бат бөх гэр бүлийн төлөө хамтдаа” уриан дор нэгдэж гэр бүлийн боловсрол олгох зорилгоор нэвтрүүлэг явуулдаг. Жишээлбэл бид “Сэтгэлийн анир” нэвтрүүлгээр дамжуулан эхнэр нөхөр, эцэг эх хүүхдийн харилцаа төдийгүй хадам талтайгаа хэрхэн харилцах талаар мэргэжлийн сэтгэл зүйч хүмүүстэй хамтран ажиллаж, нэвтрүүлэг бэлдэн сонсогчдод хүргэдэг” гэлээ.
Мөн та “1045” сайтаас дэлхийн хаанаас ч  Дархан, Багануур, Хөвсгөл, Баянхонгор, Налайх зэрэг салбар радиогийн нэвтрүүлгийг сонсож, мэдээллийг уншиж болно.