1045
 
 

ЦАХИМ ХУДАЛДАН АВАЛТЫН ЭРЭЛТ НЭМЭГДЭХ БОЛЖЭЭ

1045

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт 3 дахь жилдээ боллоо. Энэ удаагийн уулзалтад 100 гаруй мэргэжилтэн, 1000 гаруй оролцогч, 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцсон.
Гурван танхимд хэлэлцүүлэг, хуралдаан зэрэг явагдсанаас “Санаа, Баг, Мөнгө: Эхлээд аль нь вэ?” панел хэлэлцүүлгээс онцлон мэдээлэл хүргэе.
 “Beauty Secrets” (www.beautysecrets.mn) нь охид бүсгүйчүүдэд гоо сайхны урьдчилсан захиалгат үйлчилгээг санал болгодог, таарах таарахгүй бүтээгдэхүүнд мөнгө цагаа үрэх эрсдэлийг багасгаж, төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнийг турших боломжийг олгодог. Монголдоо шинэлэг бизнес санаачлагч Д.Энххорвоо-гийн яриаг хүргэе.
“Би анх нүүр номд групп нээж эмэгтэйчүүдийн дунд 30 нас хүрчихлээ, гоо сайхандаа хэрхэн анхаарах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнээс би амьдрал дээр эмэгтэйчүүдэд тохиолддог нийтлэг асуудлыг олж мэдсэн юм. Маш олон эмэгтэй онлайн худалдаанаас үнэтэй худалдаа хийгээд, таарч тохирохгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хохирч байдгийг олж мэдсэн. Гэхдээ хүн бүрт л санаа төрдөг. Харин түүнийгээ хэрэгжүүлээд тууштай байх чухал юм болов уу. Заримдаа бид зорилгогүй цаг хугацааг өнгөрөөсөөр байдаг ч тэр үед илүү сайхан санаа төрдөг. Би яг ийм л үедээ бизнесийн санаагаа олсон” гэлээ.
Манай улсад 2014 оноос цахим худалдааны суурь тавигдаж, идэвхжиж эхэлсэн гэж хэлж болно. Хэдийгээр одоо цагт цахим худалдаа хийх боломжтой онлайн дэлгүүрүүд эрчимтэй өсөж байгаа ч хэрэглэгчдийн дунд эргэлзээ байсаар л байна. Энэ үнэхээр чанартай бүтээгдэхүүн үү, яг зураг шигээ байж чадах уу? гээд л... Товчхондоо эргээд холбогдох хаягтай, нийгмийн дунд тодорхой байр суурийг эзэлсэн томоохон кампанийн онлайн худалдааны  сайтаар худалдаа хийх нь таныг эрсдэлээс хамгаалж буй гол зүйл юм.