1045
 
 

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ОРХОН АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ танилцуулсан байна. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг. Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн хэвээр байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ. Энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, Орхон аймгийн засаг даргын тамгын газрын дарга Д. Соёлчхүүгээс тодрууллаа.
Чадварын үнэлгээг эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв хэмээх байгууллага гаргадаг. Энэ төв аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс боловсруулсан дэлхий дахинд олон нийтэд хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадварыг хэмжих аргачлал эдийн засаг, засаглал, дэд бүтэц, бизнесийн үр ашиг гэсэн дөрвөн үндсэн бүлэг 180 илүү шалгуур үзүүлэлтийн дагуу энэ судалгааг хийдэг байна. Энэ судалгаагаар засаглал, эдийн засгийн тогтвортой өсөлт, дэд бүтцийн хөгжил, бизнесийн үр ашиг гэсэн дөрөв дотроо 180 шалгуур үзүүлэлтээр дүгнэж тус үнэлгээг гаргадаг. Энэ үнэлгээг гаргаснаар ямар ач холбогдолтой вэ гэвэл тухайн аймгуудад аль чиглэлдээ тэргүүлэх чиглэл болгож ажиллах вэ? Энэ аймаг юун дээр анхаарах вэ гэдгийг гаргаж ирдэг судалгаа юм. Тиймээс энэ судалгаа бол маш үнэ цэнэтэй судалгаа. Үүнд Орхон аймаг тэргүүлж байгаа нь Орхон аймгийн дэд бүтэц болон эдийн засгийн хөгжил улсад тэргүүлж байгаатай холбоотой асуудал юм.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн төвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршино. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн сан бүрдүүлнэ.