1045
 
 

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут 2017 оны гуравдугаар сард бүх багуудаар явж иргэдтэй уулзалт зохион байгуулж байсан бол 2018 оны нэгдүгээр сард мөн иргэдтэйгээ уулзалт зохион байгуулсан. Ийнхүү өмнөх уулзалтын үеэр иргэдээс гарсан санал, хүсэлтийг хэрхэн ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн талаар иргэдэд тайлагнах үүднээс 2019 оны нэгдүгээр сарын 21-с эхлэн багуудаар явж иргэдтэй уулзалт хийж эхэллээ.
      Засаг даргын уулзалтад Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, Засаг даргын тамгын газрын дарга Д.Соёлчхүү, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон төрийн үйлчилгээг хүргэж буй агентлаг, байгууллагуудын дарга нар оролцож байгаа нь иргэд уулзалтын үеэр хүссэн асуултад шууд хариулт авах, зарим нэг асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой юм.
            Иргэдийн зүгээс гарч буй санал хүсэлтэд ихэвчлэн агаарын бохирдлыг бууруулах, хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгох, Сууц өмчлөгчдийн холбоонуудын үйл ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудыг хөндөн үргэлжилсээр  байна.