1045
 
 

УУГАН АВАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

 Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид энэ жил Дашинчилэн сумын малчин О.Мөнхбат, Сэлэнгэ сумын малчин П.Цэрэнлхүндэв, Могод сумын малчин Д.Бат-Эрдэнэ нарыг “Хоньчин З.Очирбаатарын нэрэмжит шагнал”-аар  шагнажээ.
Учир нь шагнал хүртсэн Дашинчилэн сумын малчин О.Мөнхбат “Бор булан” хэмээх малчдын бүлэг байгуулан, гишүүддээ мал маллах уламжлалт арга ухааныг заасан байна. Мөн малын арьс, ширээр тулам, ааруул, ээзгийний уут, тугалын хүзүүвч, зэл, хазаар, ногт, чөдөр зэргийг хийж уналга, эдэлгээндээ ашиглахаас гадна зах зээлд борлуулдаг туршлагатай малчин юм.
Харин Сэлэнгэ сумын малчин П.Цэрэнлхүндэв нь улсын анхны “Сэлэнгэ үүлдэр”-ийн үхрийг малладаг. Нийт үхэр сүргийнх нь 80 гаруй хувь нь элит, ангид шилэгдэж, “Хангайн түншлэл” үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртсэн.
Харин Могод сумын малчин Д.Бат-Эрдэнэ нь малгүй болон цөөн малтай найман өрхийг малжуулах гэрээ байгуулан 429 толгой мал өгсөн байна.
Монголынхоо уламжлалт мал маллах ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийт малчдадаа талархал илэрхийлье.