1045
 
 

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” ЦАГААН САР -2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Баянхонгор аймгийн “Ажилсаг” худалдааны төвд “Нэг суурин- нэг бахархал” Үзэсгэлэн худалдаа 2019.01.26-2019.01.29-ний хооронд зохион байгуулагдаж байна. Орон нутгийн нөөц баялаг, эрүүл мэндэд тустай эко бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаа хийгдэж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 17 сумын 200 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэнээс энэ талаар тодрууллаа.
Баянхонгор аймгийн “ажилсаг” төвтэй хамтран “Нэг суурин-Нэг бахархал” үзэсгэлэн худалдаанд энэ жил тавгийн идээ хэвийн боовоор оролцож байна. Манай “Тааламжит” хэвийн боовны хувьд 1900-2400 төгрөгөөр зарагдаж байна. Бусад газар 1600-2000 төгрөгөөр зарагдаж байгаа ч манайх шар тосонд шарсан гэдгээрээ давуу тал болж байгаа юм.