1045
 
 

“САМАРИЙН ХЭТЭВЧ” БАЙГУУЛЛАГИЙН БЭЛЭГ ТАРААГДАНА

“Самарийн хэтэвч” олон улсын байгууллагын 1+1+1 төслийн баг жил бүр хүүхэд багачуудад зориулсан гутлын хайрцагтай бэлэг илгээдэг. Энэ төсөл манай аймагт хэрэгжээд арван нэгэн жил болж байгаа юм байна. Ингээд уг төслийн талаарх мэдээллийг Баруун бүс хариуцсан багийн зохицуулагч Уранчимэгээс тодрууллаа.
 “Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Ховд аймгийн хувьд 1+1+1 төсөл 2007 оноос хойш одоо 11 жил хэрэгжиж байна. 1+1+1  гэдэг нь 2-14 насандаа хүүхэд нэг удаа насан туршдаа нэг удаал бэлгийг авна гэсэн утгатай.Энэ төсөлд манай Ховд аймгаас нийт 5 хүн ажиллаж үйлчилж байгаа. Ховд аймаг 2017 оноос  эхлэн  Бүсийн удирдлагын баг бий болсон.Үүнд Ховд, Баян-өлгий, Увс, Говь-алтай, гэсэн аймгууд хамрагдаж байна.Энэхүү төслөөр дамжуулан маш олон хүүхэд гутлын хайрцагтай бэлгийг авч байгаа билээ энэ бэлгэнд хүүхдэд хэрэгтэй хичээлийн хэрэгсэл, тоглоом, хувцас, амттан гээд олон зүйлс багтсан байдаг.Энэ жилийн хувьд бэлэг маань нэг сарын хорин найманд ирсэн.Энэ жилийн хувьд бэлэг Америкаас ирж  байгаа. Энэ бэлгийг зул сарын баяраар буюу шинэ жилээр хүүхдүүд, гэр бүлүүд, сүм чуулган, настнууд гээд олон сайн дурын хүмүүс бэлдэж явуулдаг.Сургууль цэцэрлэг хойшилсонтой холбоотойгоор бэлэг тараах үйлчлэл мөн хойшилсон байгаа тэгээд удахгүй сургууль цэцэрлэг орохоор Ховд болон Ховд аймгийнхаа сумуудад бид нар бэлэг тараах үйлчлэлээ хийж эхэлнэ. Энэ бэлгийг тараах гол зорилго нь Бурханы сайн мэдээг хүүхэд бүрд хүргэх юм.  ”
Сайхан сэтгэлийн илрэл болон илгээдэг эдгээр бэлгүүд нь хүүхэд багачуудын гар дээр ирж тэднийг баярлуулдаг байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.