1045
 
 

САР ШИНИЙН БАЯРААР ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ИХСЭХ МАГАДЛАЛТАЙ

Орхон аймагт томуу томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Аймгийн засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг хоёрдугаар сарын дөрвөн хүртэл сунгасан. Мөн цэцэрлэг болон дугуйлангуудын үйл ажиллагааг түр зогсоосон.
Ийнхүү хязгаарлалт тогтоосноос хойш Томуу томуу төст өвчний дэгдэлт 9,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 28 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэсэн шалтгаантай байна.
Харин хүүхдийн тасагт хэвтэн амчлүүлэгсдийн тоо 51 хувиар буурсан үзүүлэлттэй байна. За гэсэн хэдий ч тун удахгүй сар шиний баяр  болох гэж байгаатай холбогдуулан ТУС ӨВЧИН ИХСЭХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ ШААРДЛАГАТАЙ ЗААВАР ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА. Орхон Аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ц.Мөнхцэцэгээс энэ талаар тодрууллаа. 
21 аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин 14,6 хувьтай байгаа. Үүнээс 15 хувиас дээш өвчлөлтэй 12 аймаг байна. Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь Дундговь Завхан Өвөрхангай Өмнөговь Сэлэнгэ Төв Увс Ховд гэсэн аймгууд байна. Тиймээс сар шинэтэй холбоотойгоор эдгээр аймгуудад дэгдэлт их байгааг иргэд анхаарах шаардлагатай байна. Цаашид сар шинэтэй холбоотойгоор бага насны хүүхдийг айл дагуулж хэсэхгүй байх амны хаалтыг тогтмол зүүлгэх, гарын ариун цэврийг сахиулах, дээрээс нь хүүхдийг шүлстэж үнсэхгүй байх талаарх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн хүүхдийн өвчлөл буурахтай холбоотойгоор насанд хүрэгчдийн өвчлөл нэмэгдэж байна. Тэгэхээр буцаагаад хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болдог. Тиймээс насанд хүрэгчид дээрх зөвлөмжүүдийг мөн хэрэгжүүлнэ.
Аймгийн засаг даргын захирамж, Эрүүл мэндийн сайдын 11 дүгээр тушаал, 08 дугаар албан даалгавар, мөн Эрүүл мэндийн газрын 03 дугаар тушаал зэргийг үндэслэн Томуу Томуу төст өвчний чиглэлээр төлөвлөгөө боловсруулан арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.
Сайдын а/747 тушаалын дагуу цагаан сарын шинийн 1,2,3-ны өдрүүдэд таарсан ажлын өдөр амардаг учраас Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын арван нэгний өдрөөс эхлэн орохоор болсон байна.