1045
 
 

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, Эрдэнэт мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөн, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулж, шинээр ажлын байр бий болгож малгүй өрхүүдийг малжуулан,  орон нутгийн зах зээлд мах, сүү,  ноос, ноолуур, арьс ширний  борлуулалт хийж, хүн амын хүнсний хангамж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан малчдаа өнөөдөр шагнаж урамшууллаа.
    Аймгийн аварга малчнаар Баян-Өндөр сумын Даваат багийн малчин Ч.Баярсайхан, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргал нарыг “Аймгийн аварга малчин”-аар шалгаруулсан байна. Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргалынд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар очиж Аймгийн аварга малчны шагналыг гардуулан өглөө. 
     Аймгийн аварга малчны шагналыг гардуулан очих үед аймгийн аварга малчныд ууган төл нь мэндэлсэн нь бас нэгэн бэлэгшээлтэй үйл явдал тохиосон билээ.