1045
 
 

ОДООГООР УЛААНБУРХАН ӨВЧИН БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ

Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм. Манай улсад энэ өвчний анхны тохиолдол 2015 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт бүртгэгдэж байсан.
Үүнтэй холбоотойгоор БЗД-ийн 3-р хорооны Эмнэхүй өрхийн эрүүл мэндийн төв - ийн их эмч Э.Отгонбумба хэлэхдээ “БЗД-ийн 3-р хорооны өрхийн Эмнэхүй өрхийн эмнэлэгт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хоёр тохиолдол бүртгэгдсэн. Бид тухайн тохиолдлыг яаралтай бүртгэсэн авч ХСҮТ-рүү явуулсан.
 Харин ХСҮТ-ийн халдварт өвчний судлаач н.Өлзий-жаргал ярихдаа “Нэг нь тууралттай, нөгөө нь маш өндөр халуурчихсан хоёр хүүхэд ирснийг Улаанбурхан өвчин туссан байх магадлалтай гэж сэжиглэсэн. Гэхдээ ХСҮТ дэх шинжилгээний хариу баталгаажаагүй буюу улаанбурханы халдвар аваагүй болох нь тогтоогдсон. Одоогоор энэхүү өвчин нь Европын оронд дэгдээд байгаа бөгөөд Орос, Хятад улсад уг өвчин бүртгэгдсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай улсад Улаанбурхан өвчин бүртгэгдсэн тохиолдол байхгүй” гэлээ.