1045
 
 

ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРТ БЭЛЭН ҮҮ?

"Би нялуурахыг хайр гэхгүй. Мартахгүй байхыг л хайр гэнэ."  гэж Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн хэлж билээ. Хайр аа гэж! Хүнийг хайрлах, хайрлуулах сайхан л даа. Гэхдээ хэн нэгнийг хайртай болохоороо тавьж явуулдаг биш, харин хайртай болохоороо мартахгүй байхыг л хайр гэх байх. 
Ер нь хэн ч гэлээ л хэн нэгний хувьд зүгээр дурсамж болон үлдэхийг хүсэхгүй. Үргэлж хайрлагдахыг хүснэ...
Яагаад энэ зүйлийг бичиж байна вэ гэвэл хэдхэн хоногийн дараа Гэгээн хайрын баяр болох гэж байна. Яг жилийн тэр л өдөр хотын гудамжаар алхах хосууд, хаа сайгүй цэцэг барьсан эмэгтэйчүүдийг харах сайхан байдаг. 
Та Гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ юу хийхээ төлөвлөөгүй байна уу? Ихэнх тохиолдолд хосууд кино, жүжиг үзэх юм уу оройн зоог барьдаг. Гэхдээ эргээд харахад юу идсэн, юу үзсэн нь тийм ч чухал санагдахгүй. Харин хамтдаа ямар дурсамж бүтээсэн нь л сэтгэлд үлддэг. 
Тэгвэл танд хайртай хүнтэйгээ хамт дурсамж бүтээхэд чинь тусалъя. “Хайрын оноо” цэнгээнт үдэш бол гэгээн хайрын баяраар юу хийхээ төлөвлөж амжаагүй хосуудын очвол тохиромжтой арга хэмжээ юм. Тус арга хэмжээ 2019 оны 2-р сарын 14-нд Монгол 3-р сургуулийн чанх хойно байрлах “VIVA CENTER”-ийн байранд болно.
 “Хайрын оноо”-г Гэр бүлийн радио 104.5-ийн гэр бүлийн боловсрол олгох “Хос урлаг” нэвтрүүлэг, танин мэдэхүйн цэнгээнт “1000 ОНОО” энтертайнтент хөтөлбөр, Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны гишүүн, “Хос урлаг” нэвтрүүлгийн Даваа гарагийн хөтлөгч Д. Болортунгалаг, Б. Амартүвшин нар хамтран зохион байгуулна.