1045
 
 

НЭГ ХҮНИЙ ӨГСӨН ЦУС ГУРВАН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ

“Mонгол Фрагрантика” гэх 150 мянга гаруй дагагчтай үнэртэй усанд дурлагсдын фейсбүүк группээс “Цусаа өгч, амь аваръя” гэх сайн үйлсийн аян санаачилжээ. Тэд жил бүр тогтмол гурван удаа цус хандивлах аян зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Гэгээн хайрын баярыг тохиолдуулан зохион байгуулсан аж. Зохион байгуулагчид нь“Хайрын баяраар хайртайгаа хамт туршиж болох нэг сайн үйлс бол хамтдаа цус өгөх” гэж уриалж байлаа.
Тус фейсбүүк группийн админы нэг М.Энхбаяр доноруудын ярихдаа “Би доноруудыг энх цагийн баатрууд гэж би боддог. Дайн тулааны хүн хэцүү үед цэрэг баатрууд хүний амь нас, улс эх орноо аюулаас авардаг шиг донорууд хүний амь авардаг чимээгүй явдаг баатрууд юм. Нэг хүний өгсөн 350 грамм цус гурван хүний амийг авардаг” гэв.
Өчигдрийн байдлаар 200 гаруй хүн бүртгүүлж, 100 гаруй хүн цусаа өгчээ. Энэ тоо өнөөдөр нэмэгдэх байх хандлагатай байна. Энэхүү сайн үйлсийн аян өнөөдрийг дуустал Цус Сэлбэх Vндэсний Судлалын Төв-д үргэлжилнэ.