1045
 
 

ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 300 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

2018  онд хийгдсэн хөрсний бохирдлын судалгаагаар хөрсний  бохирдол өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гол шалтгаан нь Орхон аймаг гэр хороолол ихтэй бөгөөд модон жорлонгоос үүдэлтэй гэж үзэж байна. Тиймээс орон нутгийн төсвөөс 300 сая төгрөгийг төсөвлөж, бие засах газраа хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдсэн тохиолдолд урамшуулал олгоход зарцуулах юм байна. Аймгийн засаг Дарга Д.Батлут энэ талаар хэлэхдээ:
Энэ удаагийн орон нутгийн төсвөөр гэр хороололд байгаа хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бие засах газрын асуудлыг зөв стандартын дагуу шийдвэрлэсэн айл өрхөд урамшуулал олгохоор 300 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Хавар дулаарах үед энэхүү асуудал эхэлнэ. Яаралтай эхлэх шаардлагатай байна. Тиймээс үүнтэй холбоотой тодорхой журам батлуулах, энэ журмаа иргэдэд танилцуулах иргэдийг тодорхой хэмжээнд идэвхжүүлэх тал дээр Баян Өндөр сум, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийнхэн, Батжаргал дарга ахлан, анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ бол хөрсний бохирдол хэмээх далд аюулыг бууруулах, төр иргэний оролцоотойгоор хамтран гүйцэтгэх гэсэн санаа явж байгаа. Бид энэ 300 сая төгрөгийг үр өгөөжтэй зарцуулж чадах юм бол цаашдаа үүн рүү чиглэсэн тодорхой алхмуудыг хийх шаардлага, боломж бололцоо бас байгаа.
Энэхүү ажлыг дулаа оронгуут яаралтайгаар хийж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.