1045
 
 

“ЦАГААН ТООСНЫ НӨЛӨӨЛИЙГ БУУРУУЛАХ” ДЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсноос хойш өдгөө 40 жилийн нүүрийг үзэж байна. За харин энэ хугацаанд үйлдвэрийн лаг шаврын хаягдлаас үүсэх цагаан тоосны дэгдэлт тасралтгүй байсаар байгаа юм. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн  жилүүдэд цагаан тоосыг хөрсөөр хучих норгох зэрэг ажлуудыг хийж байсан ч мэдэгдэхүйц байдлаар үр дүн гарахгүй байгаа юм. Тиймээс Аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Батжаргалаар  ахлуулсан Аймаг болон Эрдэнэт Үйлдвэр ХХК төлөөллүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулагдан цагаан тоосны нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийг боловсруулж байгаа юм. Хөтөлбөр 4 жилийн хугацаанд хэрэгжинэ. Мөн 5 зорилтын хүрээнд 17 арга хэмжээг 2019-2020 он хүртэл нэг үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөж байгаа юм.